Zangia.mn /by Biznetwork.mn/-ийн зохион байгуулдаг “HR Event” 30 дахь удаагаа "Байгууллагын нүсэр бус төсөр зарчим” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа.
2020, 10 сарын 12. 17:470

Zangia.mn нь 4,000 гаруй байгууллага, 300,000 ажил хайгчдыг холбож, Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд өөрсдийн хувь нэмрээ оруулан “Монголын иргэн бүрд ажлын байр!” уриатайгаар ажиллаж байна..

Бид 2 сар тутамд хамтран ажилладаг байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцийн менежерүүдэд зориулан "HR Event" арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд цар тахлын улмаас түр хугацаагаар завсарлаад байсан уг арга хэмжээгээ 2020/10/09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээг нээн Zangia.mn-ийн захирал Б.Түвшинтулга шинээр хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийн талаар танилцуулга хийж гар утасны апликейшны шинэ хувилбараа зах зээлд нэвтрүүлсэн тухай таатай мэдээг хүргэлээ. Мөн бүх иргэдийг англи хэлтэй болгох зорилгоор ҮНЭГҮЙ ОНЛАЙН АНГЛИ ХЭЛ-ний сургалтыг Zangia.mn вебсайтаас болон гар утасны апликейшнаас хүлээн авч үзэх боломжтой болсон тухай мэдээлсэн юм.

Манай 30 дахь удаагийн “HR Event”-ийн сургалтыг "Байгууллагын нүсэр бус төсөр зарчим” сэдвээр "Шинэ Монгол ахлах сургууль”-ийн захирал асан П.Наранбаяр/Ph.D/ заасан бөгөөд 120 байгууллагын 150 гаруй удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцийн менежерүүд оролцсон.

"Байгууллагын нүсэр бус төсөр зарчим” сэдэвт сургалт маань чөлөөт харилцан яриа хэлбэрээр, практик дээр суурилагдан явагдсан ба П.Наранбаяр багш маань оюуны цар хүрээгээ тэлэн ном уншиж байхыг ирсэн зочдод зөвлөж байлаа. “ТӨСӨРТ ЭНГИЙН ОРШИЖ, ЭНГИЙН НЬ АГУУ ЧАНАРЫГ БҮТЭЭДЭГ” гэсэн мэргэн үгээр сургалт өндөрлөж “Networking” хэсэг эхэлсэн. Хүрэлцэн ирсэн хүний нөөцийн салбарынхан маань сургалт болон хүний нөөцийн салбарт тулгараад буй асуудлууд, тэдгээрийн гарц, шийдлүүдийг ярилцаж, санал бодлоо хуваалцан нэгэн үдшийг өнгөрүүллээ.

Нийт хүний нөөцийн салбарын хамт олондоо удахгүй болох  "Хүний нөөцийн ажилтны өдөр"-ийн мэндийг хүргэе.

Zangia.mn Монголын иргэн бүрд ажлын байр!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04