Таны хоббины талаарх асуултын цаад утга
2021, 5 сарын 31. 14:200

Би зураг авах дуртай гээд орхиж болохгүй. Зураг авах дуртай шалтгаанаа тайлбарла.

“Таны сул тал юу вэ?” эсвэл “Бид яагаад таныг ажилд авах ёстой вэ?” гэсэн хүндхэн асуултуудын дэргэд “Таны хобби юу вэ?” гэдэг асуулт тун амархан санагдана байх. Гэхдээ торт хийдэг шинэхэн хоббиныхоо талаар ярьж эхлэхээсээ өмнө үүнийг бодолцоорой: Ярилцлага авагч таны хэн болохыг мэдэхийг хүсэж байгаа тул өөрийн давуу тал, тэмүүлэл, чадвараа харуулах хоббиныхоо талаар илүүтэй ярих хэрэгтэй.

Ажлаас гадуур сонирхлыг мэдсэнээр таны зан араншингийн талаар тодорхой ойлголттой болж, тус байгууллагад тэсэж үлдэж чадах эсэхийг тодорхойлдог. Тухайлбал та зар сурталчилгааны агентлагийн санхүүгийн албанд өргөдөл гаргалаа. Та чөлөөт цагаараа зураг зурах хоббитой бол таны бүтээлч тал тэдний хувьд ‘хөрөнгө’ болох болно. Гэхдээ ажилтай холбоотой хоббигоор яриагаа хязгаарлаж бас болохгүй юм.

Энэ асуултад зөв эсвэл буруу хариулт байхгүй боловч ухаалаг сонголтыг хийх хэрэгтэй. Хоббины талаарх асуулт ямар санааг агуулдаг бол:

  1. Таныг багаар ажиллах чадвартай эсэхийг мэдэх

Ихэнх ажлуудад багаар ажиллах ядахдаа л бусад хамтрагч нартайгаа харилцаа үүсгэх шаардлагатай байдаг. Тиймдээ ч таны чөлөөт цагаараа хийдэг зүйлс багийн гишүүний хувьд хэрэгцээтэй чадварыг хөгжүүлсэн эсэхийг сонирхдог. Тухайлбал багийн спортоор хичээллэдэг, сайн дурын ажил хийдэг байхнь ажил олгогчийн сэтгэлд нийцдэг.

  1. Таны удирдах чадвар сайтай эсэхийг мэдэх

Хэрэв та чөлөөт цагаараа баг удирддаг буюу номын клуб, ууланд авирагчдын клуб, сайн дурын үйлсийн клубийн дарга, ахлагч бол энэ нь ажил гардан удирдах чадвартай болохыг харуулдаг. Бүх ажлуудад удирдагчийн эсвэл зохион байгуулах чадвар шаардагдахгүй боловч таныг илүү тодруулж өгдөг онцлогтой.

  1. Чадвараа идэвхтэйгээр хөгжүүлдэг эсэхийг мэдэх

Хэрэв та чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэхийн тулд зургийн, хөгжмийн, харилцааны, бичгийн, судалгааны зэрэг чадварыг сайжруулах гэж оролддог бол ‘шаргуу зантай’ хэмээн үнэлэгдэнэ.

  1. Зорилго тавьж, түүнийг дагаж чаддаг эсэхийг мэдэх

Ажил олгогчид чөлөөт цагаараа зорилго тавьдаг хүмүүст талтай байдаг.

Тэд таныг ажлаас гадуурх амьдралдаа зорилго тавих дуртай мөн шат ахих дуртай эсэхийг мэдэхийг ихээр хүсдэг. Учир нь ямар ч ажлын салшгүй хэсэг бол зорилго тавих юм.

  1. Таныг хүсэл эрмэлзэлтэй эсэхийг мэдэх

Чөлөөт цагаараа хийх дуртай зүйлстэй байх ашигтай.

Ярилцлагын үеэр гэхэд л ажлын бус цагуудаар хийх зүйлсээ хүүрнэснээр өөрийгөө хүсэл тэмүүлэлтэй хүн болохоо төвөггүй нотолдог.

  1. Таныг хэтэрхий их тэмүүлэлтэй биш эсэхийг мэдэх

Хэрэв та хоббидоо дурласан талаараа хэтэрхий ихээр ярьж, өөрийн үндсэн карьер болгох гэж байгаа мэт ойлголтыг төрүүлэх аваас асуудал үүслээ л гэсэн үг. Жишээлбэл, худалдааны байгууллагад орох ажлын ярилцлагын үеэр загварт сонирхолтой болохоо дурдаж болно. Гэхдээ загварын хандлагын талаар нуршиж, амралтыг өдрүүдийг алгасалгүй загвартай холбоотой үйл ажиллагаануудад оролцдог талаар яривал тус салбарт илүү тохирно хүн байна гэж бодогдоно. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57