​Амжилттай яваа хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 8 зүйл
2021, 6 сарын 23. 14:312

Орондоо орохын өмнө бидний хийдэг үйлдлүүд сэтгэл санааны байдал, маргаашийн эрч хүчнээс гадна удаан хугацаанд бат бөх нойрсоход нөлөөлдөг байна.

Амжилттай яваа хүмүүс бие болон сэтгэл зүйн эрүүл саруул байдлаас амжилт хамаардаг болохыг сайн мэддэг. Бие сэтгэл саруул байх үндэс бол хангалттай нойр авах билээ.

Иймээс ч тэдний ихэнх нь унтахынхаа өмнө тогтмол хийдэг үйлдлүүдтэй. Мөн тэдний дийлэнх нь багахан уншлага хийдэг аж.

1. Тэд уншлага хийдэг.

Амжилттай яваа хүмүүсийн өдрийн төгсгөлд хийдэг үйлдэл бол уншлага гэдэгтэй мэргэжилтнүүд хэдийн санал нийлжээ. Бизнесийн манлайлагчид унтахын өмнө уншлага байнга хийдэг. Тэдний заримын хувьд юугаар ч солих боломжгүй тийм үнэтэй цаг аж. Гэхдээ тэд бизнесийн холбогдолтой эсвэл урам зориг өгөх номууд уншина гэсэн дүрэмгүй. Тэд янзан бүрийн эх сурвалжаас уншиж, судалдаг бөгөөд бүтээлч чанар, амьдралын хүсэл эрмэлзэлд тус болно гэдэгт итгэдэг.

Тухайлбал тухайн өдрийн мэдээг уншдаг нэгэн байхад эртний философи, уран зохиолын ном уншдаг хүн бий.

2. Тэд хийх зүйлийн жагсаалтаа гаргадаг.

Бөх нойрсохын тулд бодлоо цэгцлэх хэрэгтэй. Тиймээс тэд хийж амжаагүй зүйлсээ маргааш хийхээр тэмдэглэдэг. Учир нь ийм бодлууд шөнө толгойд ирж, нойр хулжаадаггүй байна.

3. Тэд цагийг гэр бүлийн хамт өнгөрөөдөг.

Ханьтайгаа яриа өрнүүлж, хүүхдүүдтэйгээ хөгжилдөж, нохойгоо салхилуулах хэрэгтэй. Энэ бол амжилттай яваа хүмүүсийн нийтлэг дадал.

4. Тухайн өдрөө эргүүлэн санах.

Маш олон хүмүүс тухайн өдөр болсон хамгийн сайшаамаар гурван зүйлээ бичиж тэмдэглэдэг. Зарим нь бүр талархлын тэмдэглэлийг тусгайлан хөтөлдөг. Хамгийн сайшаамаар зүйлсээ бичих нь хэцүү өдрүүдэд эрч хүчтэй байхад их тустай байдаг. Түүнчлэн тухайн өдөр өрнөсөн сайхан зүйлсийг бодоход хэдхэн хором зарцуулах нь таныг сэтгэл санааг өөдрөг болгох хүчтэй.

5. Тэд бясалгал хийдэг.

Тэдний дийлэнх нь унтахын өмнө 10 минут бясалгал хийдэг. Энэ бол бие болоод оюун санаагаа амраах гайхалтай арга.

6. Тэд ажлаас бүрэн ангижирдаг.

Үнэхээрийн амжилттай яваа хүмүүс унтахын өмнө ажлаас бусдыг хийдэг. Тэд мэйлээ шалгадаггүй. Эсвэл ажлын холбогдолтой зүйлсэд гар хүрдэггүй.

7. Тэд эерэг зүйлсээр өдрийг төгсгөдөг

Орондоо хэвтэж байхдаа тухайн өдрийн таагүй зүйлсийг бодож, өөрөөр шийдвэрлэх байснаа гашуудан дурсаад байж болохгүй. Тухайн өдөр хэчнээн таагүй зүйлс болсон ч бай тэр бүхнийг бодож, өөрийгөө улам бухимдуулах зүйл хийхийг тэд лав хүсдэггүй.

Тухайн өдрийн хамгийн сайшаамаар зүйлсийг бодож, амжилтаа тэмдэглэх хэрэгтэй. Цөөн боловч сайхан зүйлс заавал болж өнгөрсөн байдаг. Та л санах хэрэгтэй байна.

8. Тэд маргаашийн амжилтыг төсөөлдөг.

Тэдний олонх нь ажиллаж буй төслөөс нь урган гарах таатай үр дүнг төсөөлөхөд хэдхэн минутыг зарцуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
7
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
202.21.119.218
   /
2021, 9 сарын 20. 12:17

Тархи сэргээж урам өгсөн нийтлэл байна. Баярлалаа

Төгөлдөр
103.17.108.88
   /
2021, 7 сарын 18. 15:14

үнэхээр их таалагдлаа баярлалаа

Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57