Өдрийн хоолноос өмнө ажлынхаа 90 хувийг хэрхэн амжуулах вэ?
2021, 6 сарын 29. 15:091

Төсөөлөөд үз:

Өдрийн хоолны цаг болмогц сэтгэл ханамжтай-гаар уулга алдаж, ширээний ардаас өндийлөө. Машин уруугаа тайван гэгч нь алхаад л. Огт яарахгүй жолоо бариад л... Үдээс хойш хийж болох сонирхолтой зүйлсийн талаар мөрөөдөөд л...

Бодит амьдрал дээр ч ийм зүйл болж болно.

Та 90 болон түүнээс дээш хувийн ажлаа үдээс өмнө амжуулж чадна. Хүмүүс дараагийн кофе-гаа найруулж суухад та нөүтбүүкээ унтраагаад дуртай зүйлээ хийж болно.

Яаж ингэх вэ? Би танд үр бүтээмжийг гэрлийн хурдаар нэмэгдүүлэх 12 зөвлөгөөг санал болгож байна:

Ажлаа чухал хийх ёстой зүйл хэмээн тодорхойлно: Ер нь бол уулзалтыг ажил гэдэг ангиллаас хасна.

Энэ арга нь Паретогийн зарчим дээр суурилдаг: Паретогийн зарчим ёсоор таны үр дүнгийн 80 хувь нь таны хичээл зүтгэлийн 20 хувиас бүрэлддэг. Ажлаа үдээс өмнө дуусгана гэдэг нь чухал ажлаа амжуулах хамгийн ухаалаг арга юм.

1. Өнөөдрийн төлөвлөгөөг өмнөх орой нь гаргах

Өдөр бүр маргаашийн хийх ажлын жагсаалтыг гаргаж заншаарай. Маргааш өглөө хийх зүйлээ төлөвлөж чадахгүй бол бүтээлч байна гэж санах ч хэрэггүй.

Зөвлөгөө: Хэтэрхий их зүйл төлөвлөх хэрэггүй. Жагсаалт гаргахад бодит байдал дээр хэрэгжүүлж амжих зүйлсээ төлөвлөдөг.

2. Өмнөх орой нь ажлын өрөөгөө цэвэрлэх

Таны ажлын өрөөний эмх цэгцгүй байдал анхаарал сарниулдаг. Ширээн дээрх наалттай цаасан дээрх “Менежер уруу хурдан залга” гэсэн зурвас таныг бүхэл өдрийн турш сарниулдаг.

Эмх цэгцтэй орчинд ажил хийх нь илүү хурдан сэтгэж, шаргуу ажиллахад тустай.

3. Жавартай цагаар сэрэх

Ажлаа амжуулахыг тулд цагтаа сэрэх хэрэгтэй. Ер нь бол 5.30-6.30 хооронд сэрэх нь тохиромжтой байдаг. Таны өглөөний хуваарь урт бол сэрэх цагаа бага зэрэг урагшлуулж болно.

Ингэхийн тул унтах цагаа ч гэсэн тохируулах ёстой гэдгийг сайн мэдэж байгаа байх.

4. Дасгал хийх

Өглөөний цагаар дасгал хийх нь бидний бодлыг тунгалаг болгож, сэтгэлгээг сайжруулж, илүү сайн ажиллаж, бүтээлч байхад тустай болохыг шинжлэх ухаан баталсан байдаг.

30 минутын дасгал эсвэл хөнгөн шогшоо нь их ажлыг амжуулах эрч хүчийг хайрладаг аж.

5. Төлөвлөгөө ягштал биелүүлэх

Төлөвлөсөн зүйлээ алгасах боломжийг өөртөө өгч болохгүй. Танд тун хязгаарлагдмал цаг байна. Тиймээс төлөвлөгөөгөө бүү нураа.

Төлөвлөгөөгөө гартаа барьж, таныг замчлах боломжийг олго. Тэгвэл илүү ихийг амжуулж чадна.

6. Урсгалд хүрэх 20 минутыг өөрт өгөх

Байх ёстой бүс дээ байж л байхыг ‘урсгал’ гэнэ. Урсгалд ормогц хийж буй зүйлдээ бүрэн уусдаг. Онцлог нь гэвэл өндөр төвшин, өндөр хурдаар нэг л ажлыг хийдэг.

Урсгалд орохын тулд бага зэрэг хугацаа шаардаг. Ажилдаа нэг л бүтээмжгүй, сайн орж чадахгүй байгаа мэт санагдвал бага зэрэг хугацаа өгөх хэрэгтэй.

7. 60 секундийн шийдвэр гаргах

Шийдвэр гаргах бол цаг хумслагч үйлдэл юм. Ажил хийж байтал шийдвэр гаргах хэрэгцээ гарвал нэг минутын хугацаа өг. Таны шийдвэр оновчтой байхаас гадна бага цаг зарцуулна

8. Чихэвч зүүх

Чихэвч зүүснээр анхаарал сатааруулах зүйлсээс ангижирч, сайн төвлөрдөг. “Харвардын бизнесийн тойм”-д ажил хийхдээ чихэвч зүүхийг зөвлөдөг.

9. Хамгийн хүнд ажлыг хамгийн эхэнд хийх

АНУ-ийн алдарт зохиолч Марк Твен “Хэрэв өглөө мэлхий идвэл таны хийх хамгийн муухай зүйл нь энэ л байх болно” хэмээн хэлсэн байдаг. Тайлбарлавал өглөө хамгийн хэцүү, чухал зүйлээ хийх хэрэгтэй. Тэгвэл өдрийн хагаст бүх зүйл амар санагддаг. Тэр хэрээрээ их зүйл амжуулж, бүтээмж өндөр байдаг.

10. Бичгийн ажлаа эрт эхлэх

Бичгийн ажил бол оюуны чадамж ихээр шаардсан ажил билээ. Түүнчлэн бичгийн ажил нь тархины анхаарал төвлөрлийг сайжруулж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх хүчтэй аж. Өглөөний цагаар бичгийн ажлаа хийснээр бичгийн чанараа сайжруулахын сацуу өдрийн бусад хэсэгт ч үр бүтээлтэй байж чадна.

11. Ирж очиход их цагийг зарцуулж болохгүй

Зорчиход их цагийг зарцуулдаг бол түүнээс сэргийлэх бүхий л аргыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Таны цагийг хумслахаас гадна олон сөрөг нөлөөтэй. Энэ бол оюуныг хоосруулагч юм. Учир нь зорчин явах нь өдрийн хамгийн стресстэй үеүдийн нэг байдаг. Өдрийг тийм их стресстэй эхлүүлэх нь үр бүтээмжтэй байхад сөргөөр нөлөөлдөг.

12. Уулзалтад их цаг зарцуулж болохгүй

Бизнесийн салбарт олон жил ажилласан бол уулзалт цагийн гарз гэдгийг мэддэг болсон байх. Уулзалтуудаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

 

Эх сурвалж: https://www.themuse.com/advice/how-to-get-90-of-y...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23