Хүмүүсийн мэддэггүй оффисын бичигдээгүй дүрэм
2021, 7 сарын 1. 15:023

Сүүлийн үед албан байгууллагууд том ажлын өрөө түрээслэхээ больж байна. Үүний оронд жижиг өрөө түрээсэлж, хэд хэдэн ажилтан нэг том өрөөнд ажиллах хандлага газар авах болсон.

Ажилтнуудын хувьд өөрийн гэсэн хувийн орон зайтай, өрөөтэй байхыг хүсдэг боловч бодит байдал дээр төдийлөн боломжгүй, өртөг ихтэй байдаг. Ийм шалтгаанаар олон хүмүүс бүхий оффис дотор амар амгалан, найртай оршин ажиллахын тулд хэдэн дүрмийг мэддэг байх хэрэгтэй:

1.Нэгнийхээ ажиллах шаардлагыг хүндэтгэх

Таны зэргэлдээ суулаа гээд яриа өрнүүлэхэд байнга бэлэн гэсэн үг биш юм. Нэгнийхээ хувийн хэргийг хүндэтгэж сурах хэрэгтэй. Та хоёрын дунд хаалга байгаа гээд ч төсөөлчих. Тухайн ажилтан завгүй мэт харагдаж байвал түр ярилцах цаг байгаагаа эсэхийг нь асуух хэрэгтэй.

2.Үнэртнүүдээс болгоомжил.

Жижиг орон зайд үнэр амархан тархдаг. Иймд өдрийн хоол эсвэл амны зугаа гаргах чипс, шоколад зэргийг идэхээсээ өмнө бодох хэрэгтэй. Ширээн дээрээ биш аль болох амралтын өрөө, гал тогоо, үүдний өрөөнд хооллох нь зүйтэй. Хүмүүсийн үнэрлэх чадвар харилцан адилгүй тул хүчтэй, нялуун үнэртэй ус, сахлын хөөс зэргээ бага түрхэж байгаарай. Түүнчлэн хувийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй болохыг сануулах нь шаардлагагүй байх.

3.Чимээ шуугиан, бусдын анхаарлыг сарниулж болох үйлдлийг бага хийх.

Чихэнд чийртэй харилцан яриа (бусадтай ажилтантай эсвэл утсаар ярих), ширээгээ үзгээр цохих зуршил, тогтвортой сууж чадахгүй буюу байнга босож суух зэрэг нь анхаарлаа төвлөрүүлэх гэж ядаж буй хүмүүст ихээр саад болдог. Хэрэв та хөгжим сонсож, бичлэг үзэх гэж байгаа бол заавал чихэвч зүүж заншаарай.

4.Цэвэрч байх.

Таны замбараагүй ширээ бусад хүмүүсийн анхаарлыг сарниулж, байгууллагын бий болгох гэж буй дүр төрхөндхал учруулдаг талтай. Өөрийн эд хогшлоо зөвхөн өөрийн орон зайд байрлуулж, ажлаа тарахаасаа өмнө өөрийн хэсгийг эмхэлж, цэгцэлж байгаарай. Хэрэв ширээгээ хувааж хэрэглэдэг бол хувийн эд зүйлс болох кофены аяга, албаны хэрэгсэл зэргийг дор дор нь цэвэрлэж, хурааж байх хэрэгтэй.

5.Бусдын орон зайг хүндэтгэх.

Хамтран ажиллагчийн ширээ таны дэргэд байлаа гээд нийтийн орон зай гэсэн үг биш юм. Нэг нэгнийхээ орон зайг хувийн эзэмшил мэт үздэг байх хэрэгтэй. Тэд нарын ширээ, орон зайд өөрийн эд хогшлыг түр ч атугай байрлуулж болохгүй. Мөн хамаагүй очиж, эд зүйлсийг нь авч хэрэглээд байж бас болохгүй.

6.Өвчтэй байхдаа ажилдаа аль болох ирэхгүй байх.

Нэг алхмын зайтай суудаг хүмүүс өөр хоорондоо нян тараах нь амархан. Өвдсөн бол гэртээ үлд. Үүнээс гадна ханиаж, найтаахдаа амаа дарж, гараа ариутгагчаар ариутгаж, хэрэглэсэн салфеткаа ширээн дээр тавихгүйгээс гадна бусдад нян тараахгүйн үүднээс ширээ,компьютер-ийн гар, утсаа чийгтэй алчуур юм уу нойтон салфеткаар арч.

7.Бодолтой бай.

Нээлттэй оффист ажиллах гол түлхүүр бол хүндэтгэл билээ. Бусдыг хүндэтгэснийхээ дараагаар бусдаас хүндэтгэлийг шаард. Ажиллах орчны дүрэм зохиож, хил хязгаарыг тань давсан тохиолдолд сануулан хэлж байгаарай. Асуудал үүсэх бүрд нь хэлж, нөхцөл байдлыг шулуухан бөгөөд боловсон аргаар сануулж байгаарай.

8.Тэвчээртэй байх.

Нээлттэй оффиснь янзан бүрийн зан араншинтай, хэв маягтай хүмүүсийг нэг дор байлгадгаараа онцлог. Энэ мэт олон талт байдалд тэвчээртэй хандаж, дасан зохицох гэж хичээх нь зөв. Хүн бүр тантай бүрэн санал нийлээд байхгүй. Бусдын санаа бодлыг нээлттэй хүлээн авч, сонсож сур.

9.Нэг баг шиг сэтгэ.

Атгасан гар шиг багтай болмоор байвал хов жив бүү тараа, хэн нэгнийггаднынхүн мэт бүү бодогдуул мөн жижиг зүйлсийг бүү дэвэргэ. Зорилго тодорхойлох зорилгоор тогтмол уулзалт өрнүүлж, санаа бодлоо хуваалцаж, асуудлуудаа ярилцаж байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57