Сургуульд заадаггүй боловч ‘бодит амьдралд шаардлагатай 5 чадвар’
2021, 7 сарын 4. 18:532

Сургуулиа амжилттай төгсөхийн тулд тоотой хэдэн чадварууд л хэрэг болдог. Харин бодит амьдралд бидний өмнө тулгарах асуудлуудыг тодорхойлоход хэцүү байдаг.

Та сургуульд сурсан зүйлээ ‘суурь’ гэж ойлгох хэрэгтэй. Та сургуулиа төгссөний дараа сурсан зүйлээ бодит амьдралдаа холбох нь таны мэдлийн хэрэг. Сургуулиудад заадаггүй эдгээр хичээлийг сурснаар бодит ертөнцөд илүү хялбараар хөл тавих боломжтой юм.

1.Төвлөрсөн харилцаа

Сургуульд бие даалт, гэрийн даалгавар өгөхдөө хуудасны тоог нь заадаг. Харин бодит амьдралд та мэдээллийг түгээхдээ боломжоороо хураангуйлах хэрэгтэй. Зарим нэг тохиолдолд энэ хууль үйлчлэхгүй л дээ. Гэхдээ дийлэнх тохиолдолд хүмүүс аль болох бага зүйл уншихыг хүсдэг бөгөөд тэд ямар хэмжээний зүйл уншмаар байгаагаа танд хэлдэггүй.

Тиймээс мэйл болон албан харилцаагаа аль болох багасгах хэрэгтэй. Ингэхдээ гол мэдээллийг орхигдуулж болохгүй боловч илүү хачир, хэрэгцээгүй зүйлсийг шүүх хэрэгтэй. Таны товчхон байдлыг хамтран ажиллагч, дарга нар тань сайшаах болно.

2.Уулзалтыг үр дүнтэй хийх

Оюутнууд багийн ажилд дургүй байдаг. Та амьтан хамгаалагчаар хээр газар ажиллахгүй л юм бол насан туршдаа багаар ажиллах ажил, төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдсаар байх болно. Хүмүүсийг хооронд нь эвтэй, бүтээлч байдлаар ажиллуулах нь менежерийн үүрэг. Гэхдээ уулзалт, хурлыг үр дүнтэй, төвөггүй байдлаар явуулж чадвал та өөрийгөө сайн ажилтан болохоо харуулж чадна.

3.Мөнгөний зохицуулалт

Оюутнууд бүх л зардлаа эцэг эхээрээ даалгадаг байсан ч мөнгөний талаар санаа зовж л байдаг. Төгссөний дараа энэ ачаа бүр л хүндэрдэг. Та цалин авах, шимтгэл төлөх, нийгмийн даатгал төлөх, эрүүл мэндийн даатгал төлөх, хуримтлал үүсгэх, лизингээ төлөх гээд олон асуудалд ээлж дараалан санаа зовох болдог. Санхүүгийн амьдралаа зохицуулж сурах нь давшгүй даваа. Гэхдээ л интернетээр хүмүүсийн зөвлөгөө, зарчим зэрэг мэдээллийг судалж, санхүүгийн мэдлэгээ дээшлүүлснээр өөрийн санхүүг хангалттай хэмжээнд барьж сурдаг.

4. Урт хугацааны төлөвлөгөө

Сургуулийн хил хязгаар нь тодорхой. Энэ семестр ирэх семестр эсвэл төгсөхөд хоёр жил дутуу байна г.м. Оюутнуудын даалгавар, судалгаа дадлага нь хамгийн ихдээ нэг жилийн хугацаатай байдаг. Гэтэл бодит амьдралд хэдэн жилийн дараа дуусах ажил зөндөө бий. Иймд зохицож сурах нь сургуулиа төгсөөд амжилтад хүрэх нэг арга билээ.

Цагийн менежментэд суралцаж, төсөл төлөвлөх программ хангамжийг хэрэглэж сурах хэрэгтэй. Хамтран ажиллагчдаасаа ажлаа хэрхэн зохицуулдаг мөн ямар программ хэрэглэдгийг нь асуух хэрэгтэй. Ихэнх компаниуд тогтсон нэг төрлийн программ хангамжтай. Гэхдээ танд илүү зохисон, шинэ загварын, ажил хөнгөвчилсөн программ байвал хэрэглээд үзэхэд буруудахгүй. Үргэлж давааны цаадахыг харахыг хичээж бай...

5.Гэнэтийн төлөвлөгөө

Ямар ч ажилд баталгаа гэж байдаггүй. Таны ажлын байр цомхтголд орж болно. Танай компани үүдээ барьж болно. Өөрийн карьер, ажлыг үүрд оршин тогтоно гэж тооцох хэрэггүй. Өөрийн салбарт гарч ирж буй шинэ чиг хандлагыг байнга ажиглаж байгаарай. Мөн одоогийн чадвараа хөгжүүлэх шинэ чадварт байнга суралцах хэрэгтэй. Тухайлбал компьютер-ийн хэрэглээний өргөн мэдлэгтэй байх нь таны үнэ цэнийг үргэлж нэмэгдүүлдэг. Байдал хүндэрсэн үед таны хоёр дахь чадвар таныг зах зээлд авч үлдэх боломжтой. Эсвэл тус чадварынхаа ачаар илүү сайн боломжийг шүүрч болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59