Хятадын төрийн хэвлэлээс цахим тоглоомыг “оюун санааны мансууруулах бодис” гэж цоллосноос Тенсент Гэймсийн хувьцаа унажээ
2021, 8 сарын 3. 17:210

Бээжингийн зүгээс технологийн группүүд рүү хийсэн ээлжит нэгэн дайралт болж, улсынх нь хэвлэлээс цахим тоглоомыг “оюун санааны мансууруулах бодис” хэмээн харааснаас үүдэн Тенсент Гэймс болон хятадын бусад видео тоглоомын компаниудын хувьцаа 10 гаруй хувиар унажээ.

Хятадын засгийн газрын харьяа Шинхуа агентлагийн эрхэлдэг “Эдийн засгийн өдөр тутмын сонин”-д нийтэлснээр видео тоглоомыг хэдэн тэрбумаар үнэлэгдэх хэмжээний оюун санааны мансууруулах бодис хэмээн тэмдэглэсэн байна. Түүнчлэн нэгэн мэргэжилтэн “ямар ч салбар ингэж үр хойчийг нь устгах хэмжээнд хөгжиж чадахгүй” гэж анхааруулжээ.

Сонингийн газраас нийтлэлийг буцаасан хэдий ч Тенсент Гэймсийн хувьцааны уналт 7 хувьд хүрсэн байна.

Нийтлэлд Тенсент Гэймсийн нэрийг дурдаагүй байсан ч хятадын залуу үеийнхний интернет донтолтын талаар буруутган бичжээ.

Мөн нэр нь үл мэдэгдэх сурагчдын яриаг хавсаргасан бөгөөд үүнд ангийнх нь зарим хүүхдүүд өдөрт 8 болон түүнээс дээш цагийг Honor of Kings гэх мэт өргөн цар бүхий тоглоомуудыг тоглож өнгөрүүлдэг тухай хэлж, “цахим тоглоом бол асар хурдан өргөжиж буй шинэ төрлийн электрон мансууруулах бодис” хэмээн анхааруулсан байна.

Ийнхүү хятадын видео тоглоом бүтээгчдийг гадны мансууруулах бодисын худалдаачидтай жишсэн нь тус улсын технологийн томоохон компаниудын хувьцааг дэлхийн зах зээлд огцом унахад нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28