Кристина Тимановскаягийн асуудлаас үүдэн Беларусийн хоёр дасгалжуулагч Олимпоос хөөгджээ
2021, 8 сарын 6. 10:590

Энэ долоо хоногийн эхэнд ОУОХ-ноос Кристина Тимановскаяг албадан нутаг буцаах асуудалд дасгалжуулагчид нь ямар оролцоотой байсныг мөрдөж байгаагаа мэдээлж байжээ.

Тэгвэл мөрдлөгийн дүнд Беларусь улсын дасгалжуулагч Артур Шимак, Юры Майсевичийн Олимпын мандатыг хураасан байна. Улмаар дасгалжуулагчид Олимпын хотхоныг орхижээ.

Яагаад Тимановскаяг тэмцээнд орохоос өмнө албадан нутаг буцаах гэж байсан нь түүний инстаграм постоос улбаатай бөгөөд тус постдоо тэрээр өөрт нь мэдэгдэлгүй уралдаанд оролцуулах тов оноосон дасгалжуулагч нараа шүүмжилсэн байжээ. Харин дасгалжуулагчид түүний постыг олж мэдээд Беларусийн үндэсний Олимпын хорооноос  Кристинаг сэтгэл зүйн асуудлын улмаас тэмцээнд оролцох боломжгүй хэмээн магадлал гаргуулж, хүчээр нутаг буцаахыг оролдсон байна.

Тийнхүү Беларусь улсын хөнгөн атлетикийн тамирчин Кристина Тимановская өнгөрсөн долоо хоногт хэрэв нутаг буцах болбол амиа алдаж болзошгүй хэмээн айж байгаагаа хэлсэн юм. Түүний асуудал даруй олон улсын анхаарлын төвд орж, аюулгүй байдалд нь зовних хүмүүс төдий чинээ нэмэгдсэн бөгөөд Чех, Польш улсууд түүнд иргэншил санал болгосны дүнд Кристина Польш улсын иргэншилтэй болж, өчигдөр гэхэд Польш улсад мэнд хүрсэн билээ.

ОУОХ-ны мэдээлж байгаагаар Токиод байгаа Беларусийн тамирчдын аюулгүй байдлын үүднээс дасгалжуулагчдийн Олимпын мандатыг хураасан бөгөөд Олимпоос хөөгдсөн хоёр дасгалжуулагч мэдүүлэг өгөх боломжтой гэжээ. 

 

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26