Ковид 19: Австрали улсын Виктория муж зургаа дахь удаагийн хөл хориондоо орлоо
2021, 8 сарын 6. 16:050

Австрали улс дельта хувилбар хавсарсан коронавирусийн цар тахлыг газар авахуулахгүйн төлөө тэмцэж, улмаар баасан гарагт хүн амынхаа талаас илүү хувийг хамарсан хатуу хөл хорио тогтоожээ.

Хөл хорио Австрали улсын зүүн эргийг дамнаж, Сидней, Мельбурн, Брисбен гэх хамгийн том хотуудыг нь хамарсан байна.

Хөл хорио тогтоосон бүсэд Австрали улсын нийт хүн амын 60 хувь оршин суудаг юм.

Виктория мужийн хувьд нийслэл Мельбурн хотод ард иргэд нь хөл хориог эсэргүүцэн жагссаны дүнд тав дахь хөл хорионоосоо дөнгөж гараад байсан ч тийнхүү зургаа дахь удаагаа хөл хорионд оржээ.

Баасан гарагийн байдлаар Виктория мужид дотоодын нийт зургаан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээр тохиолдлуудын бусдад халдварлах эрсдэл өндөртэй үед хөл хорио цуцлагдсан байжээ. Энэ нь дотоодын тохиолдол нэмэгдэх эрсдэлийг үүсгээд байгаа юм. 

 

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04