Лионель Месси Барсаг орхилоо
2021, 8 сарын 9. 14:090

Ням гарагт хөл бөмбөгийн супер од Лионель Месси 21 жилийн турш тоглосон Барселона клубээ орхиж, салах ёс гүйцэтгэжээ.

Хэвлэлийнхний шуугиж байгаагаар Пари Сен-Жермен клубээс Лионель Мессид 2 жилийн гэрээ хийх санал тавьсан гэж байгаа ч тус мэдээллийн тухайд 34 настай хөл бөмбөгчин маань хэлэхдээ “ПСЖ болон өөр бусад клубүүдтэй ямар ч хэлэлцээ хийгээгүй” гэжээ.

Салах ёс гүйцэтгэх хэвлэлийн бага хурлын үеэр Лионель Месси тун сэтгэл хөдлөл өндөртэй байсан бөгөөд үзэгчдийн гар ташилтаар угтуулан орохдоо тус мөчийг өөрийнх нь амьдралын хамгийн хэцүү мөчүүдийн нэг хэмээн тодорхойлсон байна.

 

 

Лионель Месси:

Сүүлийн өдрүүдэд би өөрийнхөө юу гэж хэлэхийг, юу гэж хэлж болохоо маш их бодлоо. Гэвч үнэн гэвэл яг одоо би ингээд юу ч хэлж чадахгүй байгаа шиг толгойд юу ч орж ирсэнгүй. Би үүнд бэлэн байгаагүй.

Миний хэлж байсанчлан маш олон жил, миний бүх л амьдралд энд өрнөсөн. Тэгвэл өнөөдөр би тэр бүхэнд баяртай гэж хэлэх болж байна.

 

21 жилийн дараа би эхнэр, гурван хүүхэдтэйгээ буцаж байна. Би энэ хотод хийсэн бүх зүйлээрээ бахархаад барахгүй нь. Мөн хэдэн жилийн дараа энд эргэн ирэхдээ ч эргэлзэхгүй байна. Учир нь энэ чинь бидний гэр шүү дээ. Бас би хүүхдүүддээ ч тэгж амласан.

Энд ирсэн эхний өдрөөс сүүлчийн өдөр хүртлээ би энэ клуб, энэ өмсгөлийн төлөө бүхнээ зориулсан. Үнэн хэрэгтээ би үнэхээр сэтгэл хангалуун байна. Би уг нь үүнээс арай өөрөөр салах ёс гүйцэтгэхийг хүсэж байсан юм. Ийм байдалтай салах ёс хийнэ гэж төсөөлж байсангүй.

 

Салах ёсоо би талбай дээрээ, үзэгчидтэйгээ, тэднийхээ алга ташилтыг сүүлийн удаа сонсоод, хайрыг нь мэдрээд гүйцэтгэхийг хүсэж байсан юм. Цар тахлын улмаас талбай дээр тоглоогүй учир үзэгчдээ маш их үгүйлсэн. Тэдэнтэй ойр байхыг, тэднийхээ дэмжлэгийг, оруулсан гоал бүрээ тэдэнтэйгээ тэмдэглэхийг, нэрийг минь дуудахыг сонсохыг маш их санасан.

Миний хувьд нэг л зүйл тодорхой байгаа нь би энэ клубдээ үлдэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Өнгөрсөн жил би клубдээ үлдэхийг хүсээгүй, тэр тухайгаа ч хэлж байсан ч энэ жил би эндээ үлдэхийг хүссэн ч боломжгүй байлаа” хэмээжээ.

 

Харин клубийн ерөнхийлөгч Жоан Лапортагийн хэлснээр “Мессигийн гэрээг шинэчлэх нь бидэнд хэд хэдэн эрсдэл үүсгэж байсан. Бид клубээ үлэмж эрсдэлд оруулж чадахгүй. Бид сэтгэл хөдлөлөө хойш тавиад тоо баримтуудад анхаарах хэрэгтэй. Энэ клуб бүхнээс дээгүүрт тавигдах учиртай. Дэлхийн хамгийн шилдэг тоглогчоос ч дээгүүр” гэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41