АНУ Токиогийн Олимпоос хамгийн олон алтан медальтай буцжээ
2021, 8 сарын 9. 14:440

АНУ энэ жилийн Олимпоос хамгийн олон алтан медальтай улсаар тодорч, нийт медалийнхаа тоогоор тэргүүллээ.

Алтан медалийн тоогоор улс орнуудын медаль тоологддог бөгөөд олимпын туршид БНХАУ алтан медалийн тоогоор тэргүүлж, жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан юм. Гэвч Олимп дуусахын өмнөхөн сүүлийн тэмцээнд АНУ нэг алтан медаль нэмж авснаар 39 алтан медальтай жагсаалтыг тэргүүлжээ.

АНУ-ын хувьд нийт 113 медаль авсан нь чамлахааргүй амжилт хэдий ч 2016 оны Риогийн Олимптой харьцуулахад 8 медалиар бага байв.

 

 

Усан сэлэлтийн тамирчин Калеб Дрессэл ганцаарчилсан төрөлд 5 алтан медаль авч, бусад тамирчдаа тэргүүлсэн юм. Нэг жилийн Олимпд тийм олон медаль нэг дор авсан тамирчид Майкл Фэлпс, Марк Шпитц нараас өөр үгүй аж.

Харин Австрали улсын усан сэлэлтийн тамирчин Эмма МакКеон энэ жилийн Олимпын хамгийн олон медальт тамирчнаар тодорсон билээ. Тэрээр 4 алтан медаль, нийт 7 медальтай гэртээ харьсан юм.

 

Эх сурвалж: Bleacher Report

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57