Amazon компани ажилчдаа гэрээр ажиллах хугацааг 2022 он хүртэл сунгалаа
2021, 8 сарын 9. 15:560

Коронавирусийн дельта хувилбар гарснаас үүдэн Amazon компани ажилчдаа оффист цуглах хугацааг 2022 эхэн хүртэл сунгажээ.

Угтаа АНУ болоод өөр хэд хэдэн улсад байрладаг салбаруудын үйл ажиллагаа энэ оны есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэх байсан ч 2022 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэл хойшилсон байна.

Түүнчлэн оффисоор ажилладаг болоход тодорхой шаардлага тавих бөгөөд үүнд ажилтан өөрийн вакцины гэрчилгээг үзүүлэхээс нааш оффис дотор маск зүүх шаардлагатай хэмээжээ.

Цар тахлаас болж гэрээр ажиллах журам гаргасан технологийн томоохон компаниуд энэ оны 9 сар гэхэд бүгд эргээд оффисоор ажиллахаар тогтсон байсан ч дельта хувилбарын тохиолдол нэмэгдэж байгаа энэ цаг үед тэдгээр компаниудын оффисоор ажиллах төлөвлөгөө хойшилж байгаа юм. Мөн зарим тохиолдолд оффистоо эргэн ирж байгаа ажилчдаас вакцинд бүрэн хамрагдсан байхыг шаардаж байгаа ажээ.

Google л гэхэд өнгөрөгч долоо хоногт оффисоор ажиллах хугацаагаа есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 18-ныг хүртэл хойшлуулсан бол Uber компани аравдугаар сарын 25 хүртэл, Apple ч мөн есдүгээр сард байсан товоо дор хаяж нэг сараар хойшлуулахаа мэдэгдсэн байна. Microsoft ч мөн аравдугаар сарын 4-нийг хүртэл нэг ч ажилтан хүлээж авахгүй гэжээ.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47