НАСА 1 жилийн хугацаатай туршилтад орох хүмүүсийг хайж байна
2021, 8 сарын 10. 16:550

НАСА - Ангараг гараг руу явах даалгаврын хүрээнд хөлгийн баг бүрдүүлж, гурван төрлийн симуляци орчинд хүмүүс хэрхэн аж төрөхийг үзэх нэг жилийн хугацаатай төсөлдөө сонгон шалгаруулалт явуулах болжээ.

Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар гол зорилго нь хөлгийн багийнхан 365 өдрийг Марс Дюн Альфа гэх 160кв.м жишиг баазад хэрхэн өнгөрөөхийг харах юм. Тус бааз нь хүмүүс Ангараг гараг дээр жинхэнээсээ хүрч очиход ямар төрлийн сорилтуудтай тулгарч болохыг симуляци хийж үзүүлэхээр зохион бүтээгджээ.

 

Албан ёсоор “Хөлгийн багийн эрүүл мэнд, үзүүлэлт судалгааны аналог” хэмээн нэрлэгдсэн тус даалгаврууд сонгон шалгаруулалтад тэнцсэн горилогчид тоног төхөөрөмжийн эвдрэл, хүнс нөөцийн дутагдал, хүрээлэн буй орчны стресс үүсгэгч зэрэг хүнд хэцүү үзэгдлүүдийг хэрхэн даван туулахыг харах аж.

Мөн НАСА-гаас хэрхэн жингүйдэл бий болгохыг тодорхойлж хэлээгүй ч хөлгийн багийг сансрын алхаагаар алхаж үзэх боломжтой хэмээсэн юм.

 

Дэлхий дээр амьдарч байхдаа Ангараг гараг дээр байгаа юм шиг бүтэн нэг жилийг өнгөрөөнө гэдэг үнэхээр сонирхол татам санаа шиг санагдах ч сонгон шалгаруулалтад хэн дуртай нь орж чадахгүй.

Учир нь НАСА-гаас гаргасан зарлалд туршилтад орохыг горилогч нь Англи хэлтэй, тамхи татдаггүй, АНУ-ын иргэн эсхүл АНУ-д байнга орших суух үнэмлэхтэй, 33-55 насны, СТЕМ технологиор мастерын зэрэгтэй, 1000 цагийн нислэгийн дадлага эсхүл цэргийн туршлагатай байх ёстой  гэнэ.  

 

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00