Боинг 737 Макс туршилтын нислэгээ БНХАУ-д хийлээ
2021, 8 сарын 11. 17:540

Хоёр жил гаран хугацаанд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх эрхээ хасуулсан Боинг 737 Макс онгоц өнөөдөр буюу Лхагва гарагт хятадын тэнгэрт туршилтын нислэгээ хийлээ.

Агаарын тээврийн хөдөлгөөн, нислэг хяналтын FlightRadar24 сайтын мэдээлснээр Боинг компанийн Макс 7 бүртгэлтэй, N7201S аяллын дугаартай онгоц Шанхай хотын Пудон нисэх буудлаас өглөөний 09:24 цагт хөөрч, зүүн өмнөдийг чиглэсэн эцсийн зогсоол нь тодорхойгүй нислэг үйлджээ.

 

 

Хяналтын сайт дээрээс харвал онгоцны явсан маршрут бүрэн бус байх боловч хятадын агаарын тээврийн блогоос мэдээлж байгаагаар онгоц Жоушан мужийн Путоушан нисэх буудалд газардсан байна.

Туршилтын нислэгийн дараагаар БНХАУ-ын зохицуулагч нар онгоцонд агаарын хөлгийн үнэлгээ хийж, нисгэгч сургах дадлага эхлэхээс өмнө санал сэтгэгдлээ уламжлах гэнэ.

 

Хоёр жилийн өмнө тус загварын хөлөг таван сарын зайтай осолдож, нийт 346 хүний амь эрстсэнээс үүдэн аюулгүй байдлын хориг тогтоосон ч эдүгээ нийт 30 авиа компани, 175 орон Боинг 737 Макс онгоцыг үйлчилгээнд хүлээн авахаа мэдэгдсэн байна.

 

 

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41