ОХУ: Афганистаны ерөнхийлөгч 4 машин, 1 нисдэг тэрэг дүүрэн мөнгөтэй зугтсан
2021, 8 сарын 17. 17:160

Афганистан улсын ерөнхийлөгч асан Ашраф Гани засаглалыг нь нураасан Талибан цэргүүдэд ерөнхийлөгчийн ордноо орхисны дараа өөрийн Фэйсбүүк хуудаснаа “Цус урсгахаас зайлсхийхдээ би тус улсыг орхисон нь дээр гэж үзлээ” хэмээн нийтэлжээ.

Тэрээр өөрийн хаашаа дүрвэж байгааг хэлээгүй ч Ал Жазеерагийн мэдээлж байгаагаар ерөнхийлөгч асан Ашраф Гани Узбекистан улс руу дүрвэсэн гэнэ.

Харин Даваа гарагт Кабул дахь ОХУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Никита Ищенкогийн хэлснээр Афганистаны ерөнхийлөгч асан Ашраф Гани 4 машин, 1 нисдэг тэрэг дүүрэн мөнгөтэй зугтсан аж.

Түүний “Дөрвөн машин нь дүүрэн мөнгөтэй байсан ч тэд илүү гарсан мөнгийг нисдэг тэргэнд багтаах гэж оролдож, багтаагүй үлдсэн мөнгийг зам дээр орхиод явсан” гэж хэлсэн нь ОХУ-ын хэвлэлд нийтлэгджээ.

Associated Press агентлаг түүнээс хэрхэн болсон явдлын тухайд тийм дэлгэрэнгүй мэдэж байгаагаа асуухад Никита Ищенко, "Бид энд ажиллаж байгаа шүү дээ” гэж хэлээд өөр нэмэлт тайлбар өгөөгүй байна. Харамсалтай нь Reuters агентлаг ч түүний хэлсэн үг хэр үнэний ортой болохыг баталж чадаагүй байгаа юм.

Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47