ХБНГУ ирэх долоо хоногуудад Луфтханса авиа компанийн 5 хувийг зарахаа мэдэгджээ
2021, 8 сарын 18. 15:520

Даваа гарагт ХБНГУ-ын Сангийн агентлаг Луфтханса авиа компанийн 5 хувь хүртэлх хувьцааг зарахаа мэдэгджээ. Тус мэдэгдлийн дараагаар Луфтханса компанийн хувьцааны үнэлгээ 4.9 хувиар унасан байна.

Коронавирусийн цар тахлын хүнд үед дэлхий дахинаа агаарын тээврийн салбар уналтад орж байх үеэр Луфтханса авиа компани Германы Эдийн засгийн тогтвортой байдлын сангаас 7 тэрбум долларын тусламж авч байжээ.

Тусламжийн хариуд Луфтханса компанийн хувиас 350 сая ам.долларын үнэлгээ бүхий 20 хувийг тус санд шилжүүлж өгсөн юм.

Тийнхүү өдгөө тус агаарын тээврийн компани сэргэж, сангийн эзэмшлийн 20 хувийн хувьцаа 1.18 тэрбум долларт хүрснээр тодорхой хувиа зарах шийд гаргажээ.

Мөн тэдний хэлж байгаагаар 2023 он гэхэд бүх хувиа зарах гэнэ.

Одоогийн байдлаар Луфтханса авиа компанийн ХБНГУ-ын сонгууль болохоос өмнө зах зээлд шинэ хувьцаа нийлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17