Гаити: Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 1941 болжээ
2021, 8 сарын 18. 18:160

Гаити улсад бямба гарагт 7.2 магнитудийн газар хөдлөлт болсон тухайн бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 1941 болжээ.

Ослын улмаас гэмтсэн хүмүүсийн тоо 10 мянгад хүрсэн бөгөөд одоо ч сураггүй алга болсон хүмүүс байгаа юм.

Аврах ажиллагаа энэ долоо хоногт үргэлжилж байгаа ч их хэмжээний борооноос болж түр саатсан байна.

НҮБ-ын мэдээлж байгаагаар 500 мянган хүүхэд орон гэр, хоол хүнсний дутагдалд орсон гэнэ.

Газар хөдлөлтөд Гаити улсын баруун өмнөд хэсэг, нэн ялангуяа Лес Кайес хотын ойр орчим хамгийн ихээр өртсөн юм.

Газар хөдлөлтийн голомт Сент Луис ду Суд мужаас 12 километрийн зайд байсан бөгөөд чичиргээ нь 125 километрийн зайд байх Гаити улсын нийслэл Порт-ау-Принц болоод ойролцоох улсуудад ч мэдрэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02