Талибан цэргүүд Афгани эсэргүүцэгчдийг хүчээр тараажээ
2021, 8 сарын 19. 9:460

Афганистан, Кабул – Лхагва гарагт Талибаны цэргүүд өөрсдийнх нь тугийг буулгаж, Афганистаны төрийн далбаагаар солих гэсэн эсэргүүцэгчдийг хүч хэрэглэн тараажээ. Эсэргүүцлийн улмаас нэг хүн амиа алдаж, Афганичуудыг улам л айдаст автуулаад авчээ.

Taliban militants fire into crowd to disperse protests, reportedly kill at  least three people and injure dozens - Internewscast

Хэдийгээр Талибанчууд өмнөх шигээ хэрцгий аргаар тус улсыг удирдахгүй, хүний эрхийг хүндэтгэнэ хэмээн хэлж байсан ч Жалалабад хотод болсон албадлага өөрөөр өгүүлж байгаа юм.

Эсэргүүцэгчид Афганистаны зүүн өмнөдөд байрлалтай Жалалабад хотод цугларч, Тусгаар тогтнолын өдрийнхөө өмнөх өдөр өөрийн улсын тугийг мандуулж, Талибаны тугийг буулгахыг оролдож байжээ.

Дүрс бичлэгт бууснаар Талибанчууд агаарт хий буудаж, эсэргүүцэгчдийг бороохойгоор цохин тараасан байна.

Эсэргүүцлийн үр дүнд нэг хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан гэнэ.

Афганистаны тусгаар тогтнолын өдөр өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдөр тохиож байгаа ч өдгөө Талибанчуудад эзлэгдээд байгаа юм. Эл өдрийг анх 1919 онд Афганистан улс Их Британийн засаглалаас гарсныг тохиолдуулан тэмдэглэж иржээ.


Эх сурвалж: StarTribune

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47