Паралимпын хотхонд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ
2021, 8 сарын 19. 15:450

Токио 2020 - Арванзургаа дахь зуны Паралимпын наадам эхлэхэд 5 хоног үлдээд байгаа юм. Гэвч Паралимп эхлээ ч үгүй байхад Паралимпын хотхонд коронавирусийн тохиолдол бүртгэгджээ.

Паралимпыг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэнээр коронавирус илэрсэн хүн тэмцээнд оролцох тамирчин эсхүл Япон улсын оршин суугч ч биш гэнэ.

Паралимптай холбоотой нийт 70 гаруй коронавирусийн халдвар илрээд байсан ч тамирчид, дасгалжуулагч нарын байрлах хотхонд коронавирусийн халдвар огт бүртгэгдээгүй байсан юм.

Энэ удаагийн Паралимпын наадамд ойролцоогоор 4400 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж.

Харин коронавирусийн халдвар хамгааллын дэглэмийн хувьд Олимпын наадам хэрхэн зохион байгуулагдсантай адилаар оролцогчид өдөр бүр шинжилгээ өгөх бөгөөд хотхон дотор амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих юм.

Токио хот одоогоор дөрөвдүгээр түвшний онц байдал зарласан байгаа ба Паралимпыг ямар ч үзэгчгүйгээр зохион байгуулахаар болжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04