Афганистан: Лалын шашинт эмэгтэйчүүдийн өмсгөл болох буркагийн үнэ афганистанд 10 дахин нэмэгджээ.
2021, 8 сарын 19. 17:150

АНУ Талибан хөдөлгөөний хооронд 20 жилийн турш үргэлжилсэн дайн дуусгавар болж тус хөдөлгөөнийхөн Афганистанд хяналтаа тогтоогоод байгаа билээ.

Афган эмэгтэйчүүд Талибанчуудаас айхдаа бурка өмсгөл дахин өмсч эхэлсэнээр уг өмсгөлийн үнэ тэнгэрт хадсан байна. Өнгөрсөн 17-ны өдрийн Олон улсын эх сурвалжын мэдээлж байгаагаар Афганистаны нийслэл Кабул хотод бурка өмсгөл авах гэсэн эмэгтэйчүүд эрс ихссэнтэй холбоотой уг өмсгөлийн үнэ ердийн үеийнхээс 10 дахин нэмэгдсэн байна. Кабул хотод амьдардаг нэгэн эмэгтэй CNN-д өгсөн ярилцлагадаа өөрөө болон ээж, эмэгтэй дүүтэйгээ ээлжлэн өмсдөг Бурка өмсгөл 1, 2-хон байдаг тухай ярьжээ.

1996-2001 оны хооронд буюу Афганистан Талибан хөдөлгөөнд эзлэгдсэн байсан үед Афган эмэгтэйчүүд бурка өмсгөлийг заавал өмсөх ёстой байсан төдийгүй сургуульд сурах, ажил хийх эрхгүй байснаар барахгүй тус өрхийн ямар нэгэн эрэгтэй гишүүний зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гарах ч хориотой байжээ.

Талибан хөдөлгөөнийхөн Афганистаныг хяналтандаа оруулмагцаа хийсэн эхний хэвлэлийн хурал дээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаа мэдэгдсэн хэдий ч Афган эмэгтэйчүүд үүнд төдий л итгэхгүй байгаа юм. Талибаний хэвлэлийн төлөөлөгч Шяхин 17-ны өдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр Их Британы Sky News-д өгсөн ярилцлагадаа эмэгтэйчүүд Буркагийн оронд хижаб (толгой болон хүзүү далдлах алчуур) зүүж болно хэмээсэн юм. Мөн эмэгтэйчүүд бүх шатны боловсролыг эзэмших боломжтой хэмээн тодотгосон юм.

Гэвч хүний эрхийн байгууллагуудын онцолж байгаагаар Талибанчуудын дүрэм нь тус орон нутгийн удирдагч хэн байх, бүс нутгийн байршил зэргээс хамаарч ялгаатай үйлчилдэг болохыг сануулж байгаа аж.

Эх сурвалж: Financial News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04