Фэйсбүүк өөрийн хөгжүүлсэн дижитал хэтэвчээ хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ
2021, 8 сарын 19. 18:080

Фэйсбүүкийн зүгээс дэлхий дахинаа маш их дутагдалтай ажиллаж буй төлбөрийн системийг засаж чадна гэдгээ хэлжээ.

Фэйсбүүкийн крипто санхүүгийн үйлчилгээний дивизийг ахалж буй Дэвид Маркус гэх эрхэм лхагва гарагт өөрийн медиум хуудаснаа бичсэнээр “Өөрчлөлт авчрах цаг аль хэдийн болсон” хэмээсэн байна.

Тийнхүү өөрийнх нь удирдаж буй төсөл зах зээлд, хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болсныг хэлжээ.

Түүнчлэн “Илүү хямд, бүгдэд хүртээмжтэй дижитал төлбөрийн нөхцөлийг зах зээлд нийлүүлэх хугацааг хойшлуулаад байх шаардлагагүй гэж үзэж байна” гэдгээ ч илэрхийлсэн юм.

Мөн тэрээр Фэйсбүүк компани АНУ-ын бүх мужид тухайн хэтэвчээр гүйлгээ хийх зөвшөөрлийг авч, лицензжүүлсэн болохыг баталж, тийм зөвшөөрөл аваагүй газруудад хэтэвчээ нэвтрүүлэхгүй гэжээ.


Эх сурвалж: Coindesk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
2
0
1
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02