АНУ, Их Британи болон Европын холбоо зэрэг олон улсын хамтын нийгэмлэг Афган эмэгтэйчүүдийн талаар санаа зовж байгаа тухайгаа тэмдэглээд туслахад бэлэн гэдгээ онцолжээ.
2021, 8 сарын 19. 21:220

АНУ, Их Британи, Европын холбоо Талибаны хяналтад байгаа Афганистаны охид, эмэгтэйчүүдийн талаар санаа зовж буйгаа илэрхийлж, туслахад бэлэн байна гэдгээ мэдэгдлээ.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар АНУ, Их Британи, Европын холбоо зэрэг 18 орон хамтарсан мэдэгдэл хийхдээ Афганистаны охид, эмэгтэйчүүдийн сурч боловсрох, хөдөлмөрлөх, чөлөөтэй зорчих эрхэд маш их санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Тэд бүх афганчуудын нэгэн адил аюулгүй, нэр төртэй амьдрах эрхтэй бөгөөд бид тэдэнд хүмүүнлэгийн тусламж, туслалцаа үзүүлж, тэдний дуу хоолойг сонсоход бэлэн байна гэжээ.

Ирээдүйд хэн засгийн эрхэнд гарахаас үл хамааран өнгөрсөн 20 жилийн хугацаанд Афганистан охид, эмэгтэйчүүдийн амьдралын нэг хэсэг болсон эрх, эрх чөлөөг хэрхэн хангаж байгааг ажигласаар байхаа мэдэгдсэн байна.

Афганистаныг эзэлсэн Талибанчууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаа мэдэгдсэн хэдий ч лалын шашинт эмэгтэйчүүдийн өмсдөг бүтэн биеийг халхалдаг бурка өмсгөл өмсөөгүй гудамжаар явсныхаа төлөө нэгэн эмэгтэй зэвсэгт этгээдүүдэд буудуулан амь насаа алдсан зэрэг эмэгтэйчүүдийн эрхэнд халдсан үйл явдлууд гарсаар байгаа юм.

Эх сурвалж: YTN News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04