Сингапур: Герман, Хонконг, Бруней, Макао зэрэг улсуудаас ирэх жуулчдыг тодорхой нөхцөлд тусгаарлахгүй
2021, 8 сарын 20. 18:340

Сингапур улс жуулчид хүлээн авах орнуудынхаа жагсаалтыг өргөжүүлж, удахгүй Герман, Хонконг, Макао, Бруней улсуудаас зорчих жуулчид тусгаарлалтад оролгүйгээр аялах боломжтой болох гэнэ.

Тус улсын засгийн газрын мэдэгдсэнээр Хонконг, Макао орнуудаас ирэх жуулчид энэ сарын 26-ны өдрөөс эхлэн Сингапурт шууд нэвтрэх ажээ.Тэднээс вакцинжуулалтын гэрчилгээ шаардахгүй бөгөөд аялагчид одоо ч Сингапур улс руу нэвтрэх хүсэлтээ илгээж, аяллын гэрчилгээгээ авах хүсэлтээ илгээж болох гэнэ. Харин тус гэрчилгээг авахын тулд тухайн жуулчин сүүлийн 21 хоногийг Хонконг эсвэл Макао улсад өнгөрүүлсэн байх хэрэгтэй ажээ.

Жуулчдыг Сингапур улсад ирэхэд шинжилгээ авч, сөрөг хариу гартал аялагч өөрөө өөрийгөө тусгаарлах юм.

Түүнчлэн Сингапур улс Герман, Бруней улсуудтай хамтран ирэх есдүгээр сард вакцинтай аяллын маршрутыг аялагчдад санал болгох гэнэ. Тус маршрутын гол санаа нь вакциндаа бүрэн хамрагдсан аялагчид сүүлийн 21 хоногийг Сингапур, Бруней, Герман улсуудын аль нэгд өнгөрүүлсэн тохиолдолд Сингапураас Герман, Бруней улс руу, мөн тус улсуудаас Сингапур руу ямар ч тусгаарлалтгүй аялах юм.

Гэвч тухайн нөхцөл нь зөвхөн вакциндаа бүрэн хамрагдсан аялагч нарт хүчинтэй. Мөн аяллын явцад нийт дөрвөн шинжилгээ буюу онгоцонд суухаас өмнө 2 хоногийн өмнө нэг шинжилгээ, онгоцноос буугаад нэг, ирсэн өдрөөс гурав болон долоо хоногийн дараа тус, тус шинжилгээ өгөх шаардлагатай ажээ.

Одоогоор Сингапур улсын хил Тайвань, Шинэ Зеланд, БНХАУ-ын аялагчдад нээлттэй байгаа ажээ. Харин Австрали, Вьетнам улсуудад халдварын тохиолдол ихэссэнтэй холбогдуулан тэдгээр улсуудаас жуулчин хүлээж авахгүй гэнэ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00