Япон: Олон улсын цөмийн энергийн агентлагтай хамтран ирэх сараас Фүкүшима атомын цахилгаан станцын бохирдсон усны аюулгүй байдлын үнэлгээг хийж эхэлнэ.
2021, 8 сарын 20. 18:450

Олон улсын цөмийн энергийн агентлаг болон Японы засгийн газрын хамтарсан баг Фукушима Дайчи цөмийн цахилгаан станцын бохирдсон усанд аюулгүй байдлын үнэлгээг ирэх сараас эхлэн газар дээр нь очин хийхээр болжээ.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Казияма Австрийн Вена дахь ОУЦЭА-ийн төв байранд зочлохдоо Ерөнхий нарийн бичгийн дарга Гроситой уулзаж Фукушима атомын станцын бохирдсон усанд аюулгүй байдлын үнэлгээ хамтран хийх талаар хэлэлцэж тохиролцсон ажээ.

Үүнтэй холбогдуулан ОУЦЭА-ийн албаны хүмүүс, шинжээчид ирэх сараас эхлэн Токио болон Фүкүшимад очиж нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар болсон аж.

Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Казияма уулзалтын дараа сэтгүүлчдэд уг үйл ажиллагааны талаар хэлэхдээ үнэн зөв, ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд бид ОУЦЭА-тай хамтран ажиллахаар шийдвэрлэсэн хэмээжээ.

Өнгөрөгч 4-р сард Япон улс Фукушимагийн цахилгаан станцын талбайн агуулах танканд хадгалагдаж буй усыг хоёр удаа цэвэршүүлсний дараа далайд асгахаа мэдэгдэж байсан билээ.

Гэсэн хэдий ч Өмнөд Солонгос, Хятад зэрэг хөрш зэргэлдээ орнууд одоогоор ямар ч технологийн тусламжтайгаар цэвэрлэх боломжгүй тритий гэх өндөр идэвхит цацрагт бодисоор бохирлогдсон усыг далайд асгахыг эрс эсэргүүцсээр байгаа юм.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын талаас цацраг идэвхт бодисоор хордсон усны талаарх хоёр талын зөвлөлийг байгуулах санал дэвшүүлсэн хэдий ч Японы засгийн газар зүгээс энэ талаар ямар нэгэн байр сууриа илэрхийлэхгүй байсаар байгаа юм.

Эх сурвалж: YTN News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
02024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02
Сири дэх Америкийн цэргийн бааз руу Иракаас пуужин харважээ
02024-4-22 14:50
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ
02024-4-22 13:44
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш 24 цагийн дотор 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ
02024-4-22 13:00