АНУ: Ковид-19 өвчний вакцинжуулалтын хуурамч гэрчилгээг Хятад улсаас оруулж ирэх гэсэн оролдлогыг илрүүлжээ.
2021, 8 сарын 20. 21:180

Өнгөрөгч 19-ний өдөр (орон нутгийн цагаар) АНУ-ын Аляска мужийн Анкоридж хотын Гааль, Хилийн Хамгаалалтын байцаагч Хятадаас орж ирсэн 3,000 гаруй Ковид-19 өвчний вакцинжуулалтын хуурамч гэрчилгээг хураасан тухай Ройтерс болон бусад гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Гааль, хил хамгаалах байгууллагын мэдээлснээр хуурамч гэрчилгээ нь бага зэрэг бүдэг хэвлэгдсэн байсан хэдий ч АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн вакцин хийлгэсэн хүмүүст олгодог гэрчилгээтэй маш төстэй байсан гэжээ.

Анкоридж боомтын ажилтнууд хуурамч гэрчилгээг Аляска болон АНУ-ын бусад хилийн боомтуудаар оруулсан байж болзошгүй хэмээн үзэж мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэж мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногт мөн Теннесси мужийн Мемфис хотод АНУ-ын Гааль, Хил Хамгаалах байгууллагын байцаагчид Хятадад үйлдвэрлэсэн 3,000 гаруй Ковид-19 өвчний вакцинжуулалтын хуурамч гэрчилгээг хураан авсан юм.

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр хуурамч гэрчилгээ хийлгэх болон худалдаж авсан нь баригдвал тухайн хүн торгууль төлөхөөс гадна таван жил хүртэл хугацаагаар хоригдох ялтай хэмээсэн байна.

Эх сурвалж: Naver

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47