Исламын зэвсэгт бүлэглэл болох Талибан Афганистаныг хяналтандаа авсаны дараа эх орноосоо дүрвэхээр АНУ-ын тээврийн онгоцноос зүүгдэж байгаад унасан энгийн номхон афгани иргэдийн цогцсыг олжээ.
2021, 8 сарын 21. 0:420

Энэтхэгийн орон нутгийн NDTV-ийн 20-ны өдөр мэдээлснээр, Афганистаны нийслэл Кабул хотод амьдардаг 49 настай хамгаалагч Валли Салик 16-ны өдөр байшингийнхаа тагтан дээрээс хоёр цогцос олжээ.

Тэрээр дугуй хагарах шиг чимээ сонсоод очиход хоёр цогцос унасан байсан ба эхнэр нь хараад ухаан алдсан тухай ярьжээ.

Тухайн өдөр зурагт үзсэн хөршүүд нь шарил АНУ-ын тээврийн онгоцноос унасан байж магадгүй гэж хэлжээ.

Тэдний төрсний гэрчилгээг шалган эмч мэргэжилтэй Сапиула Хотак, Фида Мохаммед нар болохыг тогтоожээ. Тэд хоёул 20 орчим насны хүмүүс байжээ.

Өнгөрөгч 16-ны өдөр Талибанчууд Афганистаныг хяналтандаа авах үйл ажиллагаа ид эрчимжиж байх үед нийслэл Кабулаас зугтахаар энгийн номхон иргэд Америкийн тээврийн онгоцны дугуйнаас зүүгдэж байгаад унаж буй дүр зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.

Ройтерс агентлагийн 19-ний өдөр (орон нутгийн цагаар) мэдээлснээр Афганистаны хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Заки Анвари мөн өдөр Кабулын нисэх онгоцны буудлаас хөөрсөн АНУ-ын тээврийн онгоцноос унаж нас барсан тухай орон нутгийн хэвлэлд дурдсан байна.

Эх сурвалж: KBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02