Вьетнам: Хо Ши Мин хотод дахин хатуу хөл хорио тогтооно.
2021, 8 сарын 21. 22:470

Вьетнамын хамгийн том хот болох Хо Ши Минд шинэ коронавирусын халдвар маш хурдацтай тархаж буйн улмаас тус хотод цэргийн хүч дайчлан хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох VN Express Хо Ши Мин хот 23-ны өдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасныг мэдээлжээ.

Зайлшгүй тохиолдолд гадагшаа гарах зөвшөөрөл олгох болон хоол хүнс, хэрэгцээт зүйлсийн хуваарилалтын талаархи тодорхой удирдамжийг эцэслэн гаргасны дараа зарлана гэж мэдэгджээ.

Хөл хорионы үеэр Вьетнамын засгийн газар цэргийн хүчээ дайчилж, хоол хүнс тараах, хорио цээрийн зааварчилгаа өгөхөөр төлөвлөж байгаа бол олон нийтийн аюулгүй байдлын албаныхан дэг журам сахиулж, орон гэргүй хүмүүс, эмзэг бүлэгт хоол хүнс тараахаар төлөвлөж байна.

Хо Ши Мин хотын захиргаанаас өдөр тутмын хэрэгцээт зүйл болон эм худалдаж авахаас бусад тохиолдолд, мөн шөнийн цагаар гадагш гарахыг ирэх сарын 15 хүртэл хориглож байгааг мэдэгдлээ.

Ханой хотын захиргаа ч одоогийн мөрдөж байгаа хатуу хөл хориог ирэх сарын 6 хүртэл сунгахаар шийджээ.

Өчигдөр Вьетнамд Ковид-19 өвчний 10,650 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хоёр дахь өдрөө дараалан 10,000-с дээш тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Вьетнамд өнгөрсөн 4-р сарын 27-нд эхэлсэн цар тахлын дөрөв дэх давалгааны улмаас өнөөдрийг хүртэл батлагдсан тохиолдол 309,210 болоод байгаа юм.

Эх сурвалж: KBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02