Жефф Безос сансарт ниссэнийхээ дараа компанийхаа ерөнхий инженерийг Илон Маскад алджээ
2021, 8 сарын 22. 14:150

Жефф Безосын үүсгэн байгуулсан Америкийн сансар судлалын компани болох Blue Origin-ий гол ажилтан нь өрсөлдөгч Илон Маскийн SpaceX руу урважээ.

Blue Origin компаний сансарт нисэх төслийг удирдсан ерөнхий инженер Нитин Арора компаниа орхиж SpaceX-т ажиллахаар шийдсэн тухай эдийн засгийн мэдээллийн Market Insider сэтгүүлд 17-ны өдөр (орон нутгийн цагаар) мэдээлэв.

Арора бизнесийн чиглэлээр ажилладаг мэргэжлийн нийгмийн сүлжээ болох LinkedIn дэх өөрийн хуудастаа “Сүүлийн гурван жилийн хугацаанд ухаалаг, хүсэл тэмүүлэлтэй хүмүүстэй хамтран ажиллах боломж олдсон нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Дараагийн зогсоол бол SpaceX юм. " хэмээн бичжээ.

Арора SpaceX-д ямар төсөл дээр ямар албан тушаалд очсныг одоогоор мэдээлээгүй байна.

Market Insider-ийн мэдээлснээр Америкийн сансар судлалын хүрээлэн (НАСА)-гээс санаачлан гаргасан сарны хайгуулын гэрээнд "Безосын Blue Origin нь Маскийн SpaceX-т ялагдаж, мөн ерөнхий инженер нь Blue Origin-ийг орхисон." тухай дурджээ.

Өнгөрөгч 4-р сард Америкийн сансар судлалын хүрээлэн нь тус хүрээлэнгээс хэрэгжүүлж буй хүн төрөлхтөны сар руу аялах төсөл болох “Артемис”-ийн туслан гүйцэтгэгчээр SpaceX компанийг сонгосон ба үүнийг Blue Origin компаний зүгээс ил тод сонгон шалгаруулалт хийгээгүй хэмээн буруутган холбооны шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм.


Эх сурвалж: Naver News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17