АНУ: Жо Байдений рейтинг буурчээ
2021, 8 сарын 23. 12:150

АНУ-д Ковид-19 өвчний тохиолдлын тоо дахин өссөнөөр, Талибанчууд Афганистаныг эзлэн авснаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены рейтинг түүний уг албан тушаал хашсанаас хойшхи хамгийн доод түвшинд хүрчээ.

NBC News-ийн өнгөрөгч 22-ны өдөр (орон нутгийн цагаар) мэдээлснээр АНУ -ын насанд хүрэгчдийн дунд явуулсан санал асуулгад америкчуудын 49% нь ерөнхийлөгч Байденыг үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэж байгаа гэж үнэлсэн бол 48% нь хангалтгүй хэмээн үнэлсэн байна.

Ялангуяа хангалтгүй гэж хариулсан хүмүүсийн тоо өмнөх судалгаатай харьцуулахад 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Афганистанд өрнөж буй асуудлаас үүдээд судалгаанд хамрагдсан хүмүүсийн ердөө 25% нь Ерөнхийлөгч Байдены гүйцэтгэлийг маш сайн гэж үнэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Real Clear Politics, Five Thirty Eight зэрэг улс төрийн судалгааны байгууллагуудын гүйцэтгэж таницуулсан судалгааны үр дүнгээс харахад Ерөнхийлөгч Байдены рейтинг 50%-иас доош унасан нь тангараг өргөх ёслол болсоноос хойшхи хамгий доод үзүүлэлт болоод байгаа юм.

Үүнд АНУ-д сүүлийн хэдэн сарын турш буураад байсан Ковид-19 өвчний шинэ тохиолдлын тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж эхэлсэн нь муугаар нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.

NBC News-ийн дурдсанаар судалгаанд оролцогчдын 53% нь Байден коронавирусын эсрэг сайн ажиллаж байгаа гэж хариулсан боловч энэ нь өнгөрсөн 4 -р сарын судалгааны дүнгээс 16 %-иар буурсан үзүүлэлт юм.

Уг санал асуулгад оролцогчдын 50% нь Байдений одоо хэрэгжүүлж буй үйл ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийг дэмжсэн бол 48% нь эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү судалгааг өнгөрсөн 14-17-ны өдрийн хооронд насанд хүрсэн 1000 хүн дээр хийсэн бөгөөд судалгааны хувь 3.10%± алдаатай байх магадлалтай гэж NBC News мэдээлэв.

Эх сурвалж: Financial News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04