Австрали: КОВИД-19 вирусийн халдвараас сэргийлэхдээ 15 нохойг устгажээ
2021, 8 сарын 24. 11:150

Нохойн асрамжийн газрыг хариуцан ажилладаг ажилчдын дунд коронавирусийн халдвар тархахаас сэргийлэн Австралийн Нью Соут Уэльс мужийн Боурк Ширийн зөвлөлөөс 15 нохойг устгасанд ихээхэн шүүмжлэл хүлээгээд байгаа юм.

Нью Соут Уэльс мужийн хойд хэсэгт байрлалтай Боурк Ширийн зөвлөлөөс өнгөрөгч ням гарагт 10 гөлөг, 5 нас бие гүйцсэн нохойг буудан хороосон ажээ. Тэдний зүгээс амьтдыг алах нь зөв шийдвэр байсан бөгөөд амьд үлдээсэн тохиолдолд өөр бүсийн хүмүүс тэднийг авах гэж ирэх байсан хэмээжээ.

Зөвлөлийн хэлж байгаагаар тэднийг орогнуулж байсан хорооных нь багтаамж дүүрсэн бөгөөд хоёр нохой нь ихээхэн авиртай байжээ. Мөн нохдод найдвартай эзэн олж өгөх үүрэгтэй ажилладаг хүн нь байгаагүй тул тийм шийдвэр гаргасан гэнэ.

Энэ тухайд Амьтны шударга ёсны намын хууль санаачлагч Эмма Хурст,Тэр хөөрхийлөлтэй төөрсөн эсхүл хаягдсан амьтад өөрийн гэсэн хайр дүүрэн эзэдтэй болох боломжгүй болсныг бодоход л сэтгэл үнэхээр их өвдөж байна” хэмээжээ.

Тус мужийн хувьд одоогоор хөл хорионд байгаа бөгөөд коронавирусийн тохиолдол нэмэгдэж байгаа үзүүлэлттэй байгаа юм.


Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47