Тоёота: Дэлхий дахинаа чипний хомстол үүсээд байгаа учир үйлдвэрлэлээ багасгана
2021, 8 сарын 24. 14:481

Коронавирусийн улмаас японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани есдүгээр сарынхаа үйлдвэрлэлийг 40 хувиар танахаа мэдэгджээ.

Тоёотагийн зүгээс ирэх сард нийт 900 мянган автомашин үйлдвэрлэхээр төлөвлөөд байсан ч уг тоог 500 мянга болтол бууруулжээ.

Цөөн тоогоор үйлдвэрлэгдэх болсон машинуудад Corolla, Prius, Land Cruiser зэрэг загварууд багтсан байна.

Тоёота компанийн хэрэглэгч нартаа хандсан мэдэгдэлд,Бидний энэхүү өөрчлөлтийн хүрээнд хэрэглэгч, нийлүүлэгчдэдээ хүндрэл учруулсан бол хүлцэл өчиж байна” хэмээжээ.

Chip shortage: Toyota to cut global production by 40% - BBC News

Харин Токио хотод байрлалтай Никкэй сонины редакцаас мэдэгдэж байгаагаар тус шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан нь дэлхий дахинаа үүсээд буй чипний хомстолтой холбоотой гэжээ.

Хэрэглэгчдийн хүрээнд цар тахлын улмаас цахилгаан төхөөрөмжийн эрэлт ихэссэнтэй холбоотойгоор машин, компьютер чип, шинэ үеийн машинуудад шаардагдаж байгаа хагас дамжуулагч зэрэг нь хомстолд ороод байгаа юм. Түүнчлэн улс орнууд хөл хорио тогтоосны улмаас нийлүүлэлтэд асуудал үүсэхэд нөлөөлжээ.


Тийнхүү Тоёота дотоод дахь зарим үйлдвэрлэлээ зогсоож, Хойд Америк, Хятад, Европ дахь үйлдвэрлэлээ хумих гэнэ.

Тус мэдээллийн хүрээнд японы хувьцааны зах зээлд Тоёота Моторс Корпорацын хувьцаа 4.42 хувиар унажээ.

Сүүлийн хэдэн сар, долоо хоногуудад Фолксвагэн, Ауди, Даймлер, Женерал Моторс, Форд зэрэг томоохон үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ танахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм.



Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.70.41.4
   /
2021, 8 сарын 25. 17:02

Энэ боломжийг манай улс ашиглаж чипний үйлдвэрлэлийн технологийн нь оруулж ирэх боломж байдаггүй юм байхдаа. Төр засаг хөрөнгө хүч хаяаад дэмжээд явчихвал

Онцлох мэдээ
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58