Ливан: Шатахууны үнэ 66 хувиар өслөө
2021, 8 сарын 24. 15:480

Ливаны засгийн газраас шатахууны эрэлтийг бууруулахыг оролдохдоо шатахууны үнийг 66 хувиар нэмжээ.

Сүүлийн гурван сарын хугацаанд тус улсад шатахууны үнэ бараг 3 дахин өссөн юм. Үнийн өсөлт даруй хэрэгжиж эхэлжээ.

Тус шийдвэрийг өнгөрөгч бямба гарагт Ливаны ерөнхийлөгч, Ливан улсын төв банкны ерөнхийлөгч болон бусад удирдах албаныхан яаралтай хуралдаж, гаргасан байна.

Шатахууны үнэ ийнхүү огцом өсөх нь бусад бараа бүтээгдэхүүний үнэд ч нөлөөлж байгаа ба угаас эдийн засгийн хувьд хүндхэн байгаа улсыг улам л хүнд байдалд оруулж болзошгүй юм.

Учир нь сүүлийн 2 жилийн турш Ливан улс эдийн засгийн уналттай нүүр тулаад байгаа бөгөөд ливан фунт ам.доллартой харьцах нэрлэсэн ханшийнхаа 90 гаруй хувийн үнэ цэнийг алдсан байгаа билээ.


Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04