Мобиком Корпораци уурхайчдад зориулсан шинэ салбараа нээлээ
2021, 8 сарын 24. 16:521

Мобиком Корпораци нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах дэлхийн жишиг бүтээн байгуулалт Оюутолгой кэмп-д цоо шинэ Lifestyle салбараа нээлээ. Тус салбарыг Оюутолгой ХХК-ийн ажилтан, алба хаагчдад зориулан “Оюутолгой кэмп”-д тусгайлан нээж байгаа бөгөөд уурхайчин залуусынхаа амьдралын онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн орчин үеийн, дижитал хэлбэрээр бүрэн тохижуулж, чөлөөт цагаа өнгөрүүлж болох шинэлэг, тав тухтай орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог юм.

Тухайлбал, Мобикомын бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаж үзэх бодит туршилтын хэсэгтэйгээс гадна мини театрт зочилж, VOO-гийн кино, видео контент, телевизийн сувгуудыг үзэх, Playstation төхөөрөмжөөр тоглоом тоглох боломжтой юм. Мөн “Амралтын хэсэгт”-т хувийн орон зайг бүрдүүлж өгсөн тул гэр бүлтэйгээ өндөр хурдны интернэт ашиглан хүссэн хугацаагаар холбогдох, тав тухтай орчинд багаараа хурал, уулзалт зохион байгуулах зэрэг олон давуу талыг танд олгож байна.

Оюутолгой кэмп-д байрлах LifeStyle салбар нь хэрэглэгчдийнхээ алтан цагийг хэмнэж, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор дэвшилтэд технологиудыг үйлчилгээндээ ашиглаж байна. Та гар утас, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл авах, төлбөр төлөх, нэгж, дата цэнэглэх, дугаар сонгох, захиалах үйлчилгээг өөртөө үйлчлэх ухаалаг төхөөрөмж ашиглан хамгийн шуурхай авах боломжтой.

Та бүхэн манай шинэ салбараар үйлчлүүлж тав тухтай, дижитал орчинд чөлөөт цагаа өнгөрүүлээрэй. Урсах амьдралын тань хөтөч LIFESTYLE SHOP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04