АНУ-Сингапур хэд хэдэн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ
2021, 8 сарын 24. 19:270

АНУ, Сингапур улс кибер аюулгүй байдал, уур амьсгал, эдийн засаг зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон тухай Channel News Asia суваг 23-ны өдөр мэдээлэв.

Сингапурт айлчилж буй АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар мөн өдөр төрийн дээд хэмжээний уулзалт хийж, хоёр улс Ковид-19 тахлын эсрэг болон сансрын салбарт хамтран ажиллахаа болсноо мэдэгдэв.

Өнгөрсөн сард АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остинтой дээд хэмжээний уулзалт хийсэн Ерөнхий сайд Лигийн энэ удаагийн Дэд Ерөнхийлөгч Камала Харристай уулзсан уулзалт нь 2 орны хамтын ажиллагаагааг бэхжүүлэхээс гадна Зүүн Өмнөд Азийн стратеги, эдийн засгийг дэмжих үүрэг хариуцлагаа баталгаажуулж буй хэрэг боллоо.

Дэд Ерөнхийлөгч Харрис хэлэхдээ, Байдены засгийн газар нь 2 орны найрамдалт, түншлэлийн харилцаанд тулгарч буй сорилт бэрхшээл, боломжуудын талаар нэгдмэл үзэл баримтлалтай байгаа гэдгээ дурдаад "АНУ нь Зүүн Өмнөд Ази, Энэтхэг, Номхон далайн бүс нутагт үүссэн ямар ч асуудалд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаа." гэдгээ илэрхийлжээ.

Дэд Ерөнхийлөгч Харрис Афганистанд өрнөөд буй асуудлын талаар хэлэхдээ тус улсад байгаа америк иргэдийг болон афганчуудыг аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа тухайгаа тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: Financial news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00