БНХАУ дельта хувилбарын тархалтыг хумьж чадсан анхны улс болохоор хичээж байна
2021, 8 сарын 25. 14:310

БНХАУ 0-КОВИД-19 гэсэн тактикийнхаа хүрээнд амжилтад хүрч, даваа гарагийн байдлаар улс даяар дотоодод дамжсан халдварын тохиолдол огт бүртгэгдээгүй байна. Энэ нь долдугаар сараас хойш ийнхүү дотоодын халдвар бүртгэгдээгүй анхны тохиолдол юм.

Хэрэв энэ чигтээ улс БНХАУ-д дотоодын халдвар цаашид бүртгэгдэхгүй бол тус улс нь дельта хувилбарын тархалтыг хумьж чадсан дэлхийн анхны улс болох ажээ.

БНХАУ-ын хувьд дельта хувилбарын тархалт бүртгэгдсэн даруй хатуу хөл хорио тогтоож, олон нийтийг хамарсан шинжилгээ авч, тандалт судалгааны ажлыг үр дүнтэй хийсэн бөгөөд дотооддоо муж хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан билээ.

Тийнхүү хариу арга хэмжээ үр дүнгээ үзүүлж, өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо мэдэгдэхүйц бууч улмаар даваа гарагт л гэхэд нийт 21 тохиолдол бүртгэгдсэнээс бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байжээ.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42