Бангладеш: Биеэ үнэлэгчдэд Синофарм үйлдвэрийн вакциныг хийх болжээ
2021, 8 сарын 25. 18:340

Бангладеш улс нь биеэ үнэлэлтийг хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн цөөн хэдэн мусульман шашинтай улсын нэг билээ. Тэгвэл тус улсад биеэ үнэлэгчээр ажилладаг хүмүүсийг вакцинжуулалтад хамруулах болжээ.

Энэ жилийн эхэнд Бангладеш улсын эрүүл мэндийн албаныхан биеэ үнэлэгчдийг АстраЗенека вакцинд хамруулж байсан ч нөөц дууссан учир вакцинжуулалтын ажил зогсоод байсан юм.

Тэгвэл энэ удаад тэд вакцинжуулалтыг дахин төлөвлөж, Синофарм үйлдвэрийн вакциныг биеэ үнэлэгчээр ажилладаг хүмүүст хийхээр болжээ.

Хачирхалтай нь вакциныг 25 болон түүнээс дээш насны биеэ үнэлэгчдэд хийх заавар өгсөн юм. Харин биеэ үнэлэгчээр ажилладаг ихэнх охид 25-аас доош насныхан байдаг ажээ. Энэ тухайн тус улсын засгийн газраас тодорхой тайлбар хийгээгүй байна.

Юутай ч вакцинжуулалтад хамрагдах нь тэднийг коронавирусээр халдварлах эрсдэлийг бууруулж байгаа учир биеэ үнэлэгчид баяртай байгаа юм.

Вакцинжуулалтын хүрээнд биеэ үнэлэгчээр ажилладаг нэгэн бангладеш эмэгтэйгээс яриа авахад “Өнгөрөгч 2 жилийн турш би бараг л ямар ч ажилгүй байсан. Үүний улмаас өлсгөлөнд нэрвэгдэж үхэх шахсан өдрүүд ч бий. Дэлхий даяар хүмүүс коронавирусээр халдварлаж үхэж байсан бол бид өлсгөлөнгөөс болж үхэх дөхсөн” хэмээжээ.


Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ
02024-4-18 10:48
2024/04/17: Тойм мэдээ
02024-4-18 10:39