Навальный оросын шоронг хятадын хөдөлмөрийн лагерьтай адилтгажээ
2021, 8 сарын 26. 14:260

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный оросын шоронд хоригдохыг хятадын хөдөлмөрийн лагерьтай адилтгажээ.

Тэрээр өнгөрөгч нэгдүгээр сард баривчлагдсанаасаа хойш анх удаа Нью Йорк Таймст яриа өгч, тус ярилцлагадаа тийн адилтгасан байна.

Алексей Навальный хордлогын эсрэг эмчилгээ хийлгэж байхдаа давж заалдах журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2 жил хагасын ял эдэлж байгаа юм.

Ярилцлагад тэрээр шоронд орсон эхний долоо хоногт түүний дөрвөн мөч мэдээгүй болж, 24 хоногийн турш өлсгөлөнд нэрвэгдсэн тухайгаа ч дурджээ.

Тэрээр “Та бүхэн магадгүй биеэрээ дүүрэн шивээстэй, шүдээ алт мөнгөөр бүрж, хутга нуусан эрчүүдийг төсөөлж байж болох юм. Гэхдээ тийм биш ээ. Юутай адилтгаж төсөөлөхөө мэдэхгүй байвал хятадын хөдөлмөрийн лагерь шиг гээд бодчих. Хоригдлууд нэг эгнээнд цувж, камерууд хаа сайгүй өлгөөтэй тийм л газар. Тэд үргэлж ажиглаж байдаг” хэмээсэн байна.

China's 'Re-Education Through Labor' System: The View From Within - The  Atlantic

Мөн цаашлаад тэрээр шоронд хоригдох нь сэтгэлзүйн хувьд хүчирхийлүүлж байгаатай ижил хэрэг гэдгийг хэлж, өдөрт хэрхэн таван удаа зурагт үзэхээр цугладаг байснаа ч ярьжээ. Түүнчлэн Алексей нэг ч удаа бусад хоригдлуудтай асуудалд ороогүйгээр барахгүй харин ч тэдэнтэй зугаатай байдаг тухайгаа хэлсэн юм.

Энэ сарын эхэнд түүнд дахин нэг хэрэг үүсгэсэн нь цар тахлын үед жагсаал цуглаан зохион байгуулахад хүмүүсийг уриалсан гэж үзэж байгаа ажээ. Хэрэв Алексей тус хэрэгт буруутай болох нь тогтоогдвол 3 хүртэлх жилийн ял нэмүүлэх гэнэ.

Эх сурвалж: The Hill

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02