Олимпын медалийн бүрээс ховхорчээ
2021, 8 сарын 26. 17:080

БНХАУ-ын Олимпын алтан медальт тамирчин Жу Шюйиний медаль сар хүрэхгүй хугацааны дараа өнгөө алдсанд тэрээр өөрийнх нь медалийн алтан бүрмэл ховхорч байна гэж мэдэгдэхэд хүргэжээ.

Тэрээр энэ долоо хоногт өөрийн цахим хуудаснаа медалийнхаа зургийг нийтэлж, медаль авсан бусад тамирчдад ижил зүйл тохиолдсон эсэхийг асуусан байна.

Түүний хэлж байгаагаар эхэндээ медалиа ердөө л тортог болчхож гэж бодсон ч толбо улам томорсоор байжээ.

Тодруулахад олимпын медаль нь цэвэр алт биш бөгөөд мөнгөн цутгамлыг алтаар бүрсэн хийцтэй юм. Харин энэ жилийн олимпын медалийн онцлог нь үнэт металлуудыг дахин ашигласан явдал ажээ. Олимпыг зохион байгуулагч орны зүгээс ард иргэдээ хэрэгцээтэй болсон үнэт металл орсон гар утас, төхөөрөмжөө хандивлахыг хүсэж, медаль хийх материалаа бүрдүүлсэн байна.

Тус үйл явдлын хүрээнд Олимпын хорооноос Жу Шюйинд хариу өгсөн нь ховхорсон бүрээс нь металл бус харин өнгөлгөөний бүрмэл бөгөөд медальд нь ямар ч асуудал байхгүй гэдгийг баталсан юм.

Гэхдээ хэрэв үүнтэй адил зүйл тохиолдож, тамирчид медалиа солиулахыг хүсвэл өөрсдөө зохих ёсны төлбөрийг өгөөд дахин хийлгүүлж болдог гэнэ. Учир нь олимпын медалийн хэвийг Олимпын хороонд хадгалж байдаг байна.


Эх сурвалж: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04