АНУ: Moderna вакцин албан ёсны баталгаажилт хийлгэхээр хүсэлтээ хүргүүлжээ
2021, 8 сарын 26. 22:500

АНУ-ын Био технологийн Moderna корпораци нь өөрсдийн бүтээсэн Ковид-19 өвчний эсрэг вакцинд албан ёсны баталгаажилт хийлгэхээр холбогдох байгууллагат хүсэлтээ хүргүүлээд байгаа юм.

Bloomberg сувгийн 25-ны өдөр (орон нутгийн цагаар) мэдээлснээр, Moderna корпорацийн зүгээс 6-р сараас хойш АНУ-ын Хүнс, Эмийн Холбоонд вакцины аюулгүй байдал, үр дүнгийн талаархи мэдээллийг илгээсээр байгаа аж.

Харин Хүнс, Эмийн Холбоо нь Moderna корпорацийн зүгээс илгээсэн судалгаа мэдээллийг аль болох хурдан шуурхай шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлан хянаж шийдвэрлэхээ илэрхийлээд байгаа юм.

АНУ-ын засгийн газрын зүгээс Ковид-19 өвчний эсрэг вакциныг албан ёсоор баталгаажуулах асуудлыг шуурхай шийдвэрлэснээр иргэдийг вакцинд хамрагдах явцыг идэвхжүүлнэ гэж найдаж байгаа юм.

Өнгөрөгч 23-ны өдөр Хүнс, Эмийн Холбооноос Ковид-19 өвчний эсрэг Pfizer вакциныг албан ёсоор баталгаажуулсан юм.

Pfizer вакциныг албан ёсоор баталгаажуулсны дараа төрийн байгууллага болон хувийн хэвшлийн компаниуд албан байгууллагаараа цар тахлын эсрэг вакцин хийлгэх болон үүнтэй холбоотой арга хэмжээг өөрийн байгууллагатаа авах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

АНУ-ын Батлан ​​хамгаалах яам нь бүх цэргийн алба хаагчдыг Ковид-19 өвчний эсрэг вакцин хийлгэхийг үүрэг болгосон бол "Дельта Эйр Лайнс" авиа компаний вакцин хийлгээгүй ажилчдынхаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сард 200 ам.доллараар нэмэгдүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: KBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53