Хятад улс Фукушима цөмийн цахилгаан станцын бохирдсон усыг далайд цутгахаас өмнө зөвшилцөлд хүрэх хэрэгтэй хэмээв
2021, 8 сарын 27. 0:290

Япон улс Фукушима цөмийн цахилгаан станцын бохирдсон усыг тус бүс нутгаас ойролцоогоор 1 км-ийн зайтай орших далайд цутгах шийдвэр гаргаад байгаа билээ. Гэвч хөрш орнуудын зүгээс нэгдсэн зөвшилцөлд хүрэхээс нааш уг шийдвэрийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнь Бин 26-ны өдөр орон нутгийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Япон улсыг олон улс болон хөрш орнуудынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж тус алдаатай шийдвэрээ эргэн харахыг шаардаж байна." гэжээ.

Төлөөлөгч Ван үргэлжлүүлэн "Энэ асуудалд шууд болон шууд бусаар холбоотой орнууд, олон улсын байгууллагуудтай сайтар зөвшилцөж тохиролцоонд хүрэхээс нааш Япон улс дангаар дур мэдэн бохирдсон усыг далайд цутгах ёсгүй" хэмээв.

Өмнөд Солонгосын засгийн газрын зүгээс ч "Токио Электрик Пауэрс" компаний өчигдөр олон нийтэд танилцуулсан бохирдсон ус зайлуулах төлөвлөгөөний талаар ихэд харамсаж буйгаа илэрхийлээд байгаа юм.

Эх сурвалж: Naver

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41