Би мэдэхгүй байна ӨӨРӨӨР?
2021, 8 сарын 27. 9:431

Хэн нэгэн юм асуухад нь хариулт өгч чадаагүй хамгийн сүүлийн тохиолдлыг эргэн дурсана уу? Таны хариу юу байсан бэ?

Та масстай адил бол маш товчхоноор “Би мэдэхгүй байнагэсэн хариулт өгч сэдвийг өндөрлөнө.

Гэхдээ энэ хариулт нь таныг их зантай мэт санагдуулдаг бөгөөд үр дүнтэй харилцааны стратеги яагаад ч биш юм.

Та бүх зүйлийг гайхалтай маягаар зохицуулах шаардлагагүй. Гэвч Би мэдэхгүй байнагэсэн санааг агуулах боловч хамаагүй таатай сонсогдох хувилбарууд бас бий.

1. Би олж мэднэ ээ

Ихэд хичээнгүйлсэн байдлаар мэдэхгүй гэдгээ илэрхийлсэн утгыг илэрхийлдэг. Ийм учраас нөгөө хүндээ хэрэгтэй мэдээллээ хайх гэж байгаа тань хамтрах дуртай, үнэ цэнэтэй, нэлээдгүй чадварлаг багийн тоглогч мэт сэтгэгдлийг төрүүлдэг.

2. “Яг л миний асуулт байна

Хариултыг үнэхээр мэдэхгүй мөчүүд бий. Хамгийн гол нь хаанаас эхэлж хайхаа мэдэхгүй байдаг.

Ихэнх тохиолдолд харилцагч этгээдэд яг ижил мэдээллийг хайж байгаа болохоо илэрхийлсэн нь дээр байдаг. Энэ нь Би мэдэхгүй байна гэсэнтэй ижил буюу хэрэгтэй хариултыг нь мэдэхгүй байгаагаа илхэн илэрхийлдэг.

Гэхдээ ганц ялгаа нь гэвэл харилцагч этгээдтэй нэгтгэж өгдөг. Асуултаас бултаж байгаа мэт харагдахгүй харин хэрэгтэй мэдээллийг хайх даалгаврыг хамтдаа хүлээсэн мэт болдог.

3. “Миний тунгаан таамаглаж буйгаар...

Харамсалтай нь боловсронгуй таамаглалаас өөр зүйлийг хийж чадахгүй үе бий. Бүх анхаарал тань дээр туссан үед урд байгаа баримт, мэдээлэл дээр тулгуурлан дүгнэлт гаргадаг.

Энэ тохиолдолд зөвхөн мэдэж буй зүйл дээрээ тулгуурлан зарим нэгэн тайлбарыг хийх тул таны хариулт бол ердөө томьёолол төдий болохыг нь тодорхой хэлэх хэрэгтэй.

Таны таамаглал баттай дүгнэлт болохгүй нь тодорхой. Гэлээ гэхдээ асуултаас шууд бултсанаас хавьгүй дээр.

Тиймээс таамаглал юм уу цөөн хэдэн санаагаа хуваалцах хэрэгтэй.

4. Яагаад тэднээс асууж болохгүй гэж?

Энэ асуултад хариулах хамгийн тохиромжтой хүн нь та биш бол яах вэ? Нөгөө л нэг гурван үгэнд найдахгүйгээр энэ байдлыг аргалах боломж байна уу?

Тун энгийн: Дуугүй хүлээн зөвшөөр. Та гэрийн эзэн биш боловч хэн болохыг нь зааж мэднэ.

Тухайн үедээ үүрэг хариуцлагаас цэвэрхэн бултаж эсвэл өөр хүнд асуудлаа шилжүүлэх гэж байгаа мэт санагдана. Гэвч ирээдүйд хамгийн сайн мэдэх хүнлүүгээ чиглүүлсэн нь тун ухаалаг алхам байсныг ойлгох болно. Үр дүнтэй бас үр ашигтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04