Австрали эр нагацынхаа оршуулгад зориулж, өвөрмөц аргаар салах ёс гүйцэтгэжээ
2021, 8 сарын 27. 10:120

Австралийн хоньчин Бен Жэксон Нью Соут Уэльс мужийн Гюра гэх газар мал аж ахуй эрхлэн амьдардаг. Харин түүний хайртай нагац нь 200 милийн зайд Квинсленд мужид амьдардаг байжээ.

Харамсалтай нь тэрээр 2 жилийн турш хорт хавдартай тэмцсээр амиа алдсан бөгөөд төрөл төрөгсөд нь түүнийг сүүлийн замд нь үдэх болсон ч коронавирусийн хоригоос болж Бен оршуулах ёслолд биеэр оролцож чадаагүй байна.

Farmer Makes Shape of a Heart with Many Sheep to Mourn his Dead Aunt, Video  of the Display Goes Viral ▷ Nigeria news | Legit.ng

Гэвч тэр зүгээр нэг гашуудаад суухыг хүсээгүй тул хонио бэлчээдэг талбайд зүрхэн хэлбэр зурж, малынхаа тэжээлээр тойруулаад орхижээ. Тийнхүү түүний хонинууд тэжээлээ идэхээр цуглахдаа зүрхэн хэлбэрт орсныг дээрээс нь дроноор буулгасан юм.

Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Хонинууд маань зүрхэн хэлбэрт ороход тэнгэрт одсон нагац маань үүлэн дундаас харсан байх гэж найдаж байна” хэмээжээ.

Бен тус бүтээлээ “хонин урлаг” гэж нэрийддэг бөгөөд энэ нь түүний анхны бүтээл биш гэнэ.


Эх сурвалж: NPR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04