Шанхайн сэтгэцийн эмнэлэг эмчлүүлэгчдийнхээ уран бүтээлээр үзэсгэлэн гаргажээ
2021, 8 сарын 31. 10:400

Шанхай хотод байх сэтгэцийн эрүүл мэндийн төв 15 эмчлүүлэгчийнхээ нийт 60 бүтээлээр үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнгийн гол зорилго нь сэтгэцийн эмгэг, сэтгэцийн өвчний эргэн тойронд тулгамддаг асуудлуудыг олон нийтэд таниулах байв.

Зураас, Өнгө, Түүх” гэх сэдэвт тэрхүү үзэсгэлэн нь голдуу абстракт зураас, дүрс бүхий уран бүтээлүүдээс бүрдсэн юм. Энэ нь Шанхайн сэтгэцийн эрүүл мэндийн төв доторх №600 галерейд тавигдсан анхны үзэсгэлэн ажээ.

Тус эмнэлгийн эмч, үзэсгэлэнг дэглээч Чен Жиминий хэлж байгаагаар тэр өөрийн хамтран ажиллагсдын хамтаар энэ галерейг нээх тухай 2 жилийн өмнөөс бодож эхэлсэн гэнэ. Учир нь тэд бүгд сэтгэцийн эмгэг хүндэрсэн үед урлагийн терапи маш сайн эмчилгээ болдог гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм.

Тэрээр, “Хэдийгээр ямар ч мэргэжлийн сургалтад хамрагдаагүй ч гэлээ манай зарим өвчтөнүүд зураг зурахдаа маш их хүсэл тэмүүлэл, бүтээлч байдлыг мэдэрдэг. Тэднийхээ эхний үзэсгэлэнд зориулж би нийт мянга орчим бүтээлээс хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц, сонирхол татсан 60 бүтээлийг сонгосон. Бийрийн татлага бүрт би тэднийхээ түүх, сэтгэл мэдрэмжийг хардаг” хэмээжээ.

Чен эмч ирээдүйд сэтгэцийн эрүүл мэнд гэсэн сэдвийн дор уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд урлагаар дамжуулан сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгэмд илүү өргөн хүрээлэлтэй болгоно гэж найдаж байгаа юм.

Галерей гэдэг олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох сайхан талбар. Тэдний зургийг ойроос хараад хүмүүс сэтгэцийн эмгэгтэй хүмүүс, тэдгээр хүмүүсийн ертөнцийг илүү сайн ойлгож болно” гэдгийг ч Чен эмч хэлсэн байна.

Үзэсгэлэн энэ сарын 9-ний өдөр нээлтээ хийснээс хойш олон зуун үзэгчид ирээд байгаа бөгөөд ирэх сарын эхэн хүртэл үргэлжлэх ажээ.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42