Агаарын тээврийн компаниуд Афганистан улсын агаарын орон зайд нислэг үйлдэхээс зайлсхийж байна
2021, 8 сарын 31. 13:010

Афганистан улс Талибуудад эзлэгдсэнтэй холбогдуулан агаарын тээврийн томоохон компаниуд Энэтхэг, Пакистан, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсуудыг зорих зорчигч тээврийн нислэгийн маршрутаа дахин тогтоож байна.

Тус өөрчлөлтийн хүрээнд энэ долоо хоногийн даваа гарагт Юнайтед Эйрлайнс, Виржин Атлантик, Эмиратэс, Флайдубай гэх авиа компаниуд Афганистан улс руу болоод тус улсын агаарын орон зайг дайран өнгөрөх нислэгүүддээ өөрчлөлт оруулж байгааг мэдэгджээ.

Учир нь ойрын өдрүүдэд Кабул хот дахь Хамид Карзайн нисэх буудлын эргэн тойронд хэд хэдэн дэлбэрэлт, амиа золиослох ажиллагаа өрнөсөнтэй холбогдуулан авиа компаниуд тус арга хэмжээг авах болсон байна.

Юнайтэд Эйрлайнсийн мэдэгдсэнээр, “Одоогийн байгаа нөхцөл байдалд үндэслэн манай авиа компанийн зүгээс Афганистан улсын агаарын орон зайд нислэг үйлдэхээ зогсоож байна” хэмээжээ.

Виржин Атлантик авиа компани ч мөн адил Энэтхэг, Пакистаныг зорих нислэгүүдээ өөр улсын агаарын орон зайгаар дамжин үйлдэх болсноо мэдэгдсэн юм.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, “Манай ажилчид, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдал бидний хувьд үргэлж нэгдүгээрт байна” гэжээ.

Түүнчлэн ХБНГУ-ын Луфтханса авиа компани ч ижил арга хэмжээ авахаа мэдээлжээ.

Харин тус өөрчлөлтийн улмаас Энэтхэг болоод бусад улсуудыг зорих нислэг нэг цаг хүртэлх хугацаагаар сунах болж байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02