Apple компаний зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд ам.долларыг давжээ
2021, 8 сарын 31. 16:170

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн хамгийн том компани болох Apple-ийн зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд ам.долларыг давжээ.

Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 30-ны өдөр (орон нутгийн цагаар) Apple -ийн хувьцаа өмнөх өдрийнхөөс 3.04% (4.52 ам.доллар)-иар өсч 153.12 ам.доллар болж хаагдсан байна.

Ингэснээр зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд ам.долларыг даваад байгаа юм. Тус компани дөнгөж жилийн өмнө буюу өнгөрсөн оны наймдугаар сард анх удаа хоёр их наяд ам.долларын үнэлгээнд хүрч Америкийн хөрөнгийн зах зээлийн ертөнцөд түүх бүтээж байсан билээ.

Тухайн өдөр Apple компаний хувьцааны үнэ өсөхөд тус компаний дараагийн ухаалаг утас болох iPhone 13-ийг хиймэл дагуулын холбооны функцээр тоноглох тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүд ихээхэн нөлөөлсөн байна.

Сансарын тойрог зам дахь хиймэл дагуул (LEO) үйлдвэрлэгч Global Star компани Apple компанитай хамтран ажиллах талаар шуум дэгдсэнээр тус компаний хувьцаа 30-ны өдрийн үд дунд 44 хүртэл хувиар өссөн юм.

Хөрөнгийн зах зээл дээр зөвхөн Apple төдийгүй бусад технологийн компаниудын хувьцааны ханш ч өссөн байна.

Майкрософт, Netflix тус бүр 1.3%-иар өссөн бол Amazon 2%-иас дээш хувиар өссөн байна.

Үүний үр дүнд технологийн хувьцаан дээр төвлөрсөн Nasdaq индекс 136.39 нэгжээр (0.90%) өсч 15,265.89 болж дээд амжилтаа үргэлжлүүлэв. Nasdaq энэ сард 4%-иар өссөн байна.

Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл өнгөрсөн долоо хоногт мөнгөний бодлогыг зөөллөх талаар дахин дурдсан нь нь АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулагчдын сэтгэл санаанд эергээр нөлөө үзүүлсэн бололтой.Тэрээр мөн мөнгөний бодлогын хүүг нэмэх нөхцөл тийм ч хурдан бүрдэхгүй хэмээн тодотгожээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02