Pfizer компани энэ намрын сүүлээр 5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакцины зөвшөөрлөө авахаар ажиллаж байна
2021, 8 сарын 31. 20:182

АНУ-ын эмийн компани болох Pfizer нь 5-11 насны хүүхдүүдэд зориулсан Ковид-19 өвчний эсрэг вакцины зөвшөөрлийг энэ намрын сүүлчээр авахаар хүлээж байгаа аж.

АНУ-ын Хүнс, Эмийн Нийгэмлэгийн (FDA) захирал асан, Pfizer-ийн удирдах зөвлөлийн гишүүн Скотт Готтлиб хэлэхдээ "5-11 насны хүүхдүүдэд COVID-19 вакцины эмнэлзүйн туршилтын үр дүн ирэх сард гарна.” хэмээн мэдэгдсэнийг АНУ-ын CNBC cуваг 30-ны өдөр мэдээллээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ "Албан ёсоор зөвшөөрөл хүссэн өргөдлийг аравдугаар сард холбогдох байгууллагат хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгаа юм. Өргөдөлд хавсаргасан судалгаа, бичиг баримтыг хянахад 4-6 долоо хоног шаардагддаг тул албан ёсоор зөвшөөрөл олгох хугацааг намрын сүүл эсвэл өвлийн эхээр болов уу гэж найдаж байна." гэжээ.

Өнгөрөгч 23-нд Хүнс, Эмийн Нийгэмлэг нь Ковид-19 өвчний эсрэг вакцинууд дундаас анх удаа Pfizer вакцинд албан ёсоор зөвшөөрөл олгож баталгаажуулсан юм. Гэвч энэхүү зөвшөөрөл нь 16 ба түүнээс дээш насныханд зориулсан ба 12-15 насныханд зөвхөн яаралтай үед ашиглахыг зөвшөөрсөн аж.

Харин Модерна компани Ковид-19 өвчний эсрэг вакциндаа бүх насны хүмүүс хийлгэж болох албан ёсны зөвшөөрөл авах хүсэлт гаргаад байгаа юм. Johnson & Johnson компаний (J&J) Janssen вакцин одоогоор албан ёсны зөвшөөрөл авах хүсэлт гаргаагүй байна.

АНУ-д хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн сурагчид болон өсвөр үеийнхнийг вакцинжуулах шаардлага нэмэгдэж байна. Хүүхдүүд хүндэрч буй тохиолдол нэмэгдэхийн хэрээр вакцинжуулалтыг хурдасгах шаардлага гараад байгаа юм.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) мэдээлснээр, өнгөрөгч 22-ны өдөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй хүүхдүүдийн тоо 303-т хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: Financial news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Zochin
202.9.47.60
   /
2021, 9 сарын 2. 11:27

Engiin haniad hatgaa tomuugaar urd ni maash olon hyyhed,hymyys emnelegt hevtdeg.nas baralt ch ihtei bg.COVID oor hyyhdiin yhel bhgyi!!!baga zereg hyndreh bol busad haniadand baidag l asuudal!amerik dayaar 303 hyyhed genyy..vactsin hiihdee tulsan gamshig bish!!!ihenh ni shinj temdeggyi ,tusaad edegsnee ch medelgyi hungun bgaa!!Phizer iin ex vice-prezident hevendee hyyhded vac hiij bolohgyi,covidoos bolj yheegyi bj vacaas mash ih hyyhed hohirch nas barj bna geed yariltslaga ugch bnlee shdee !!!!

Үүлэнсолонго
103.57.95.42
   /
2021, 9 сарын 2. 9:56

Заваан хороо шахах гээд дийлэхгүй шүү, малнууд аа!!!!!!!

Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42