Испанийн гүнж Леонор Английн Уэльс хотод суралцахаар хүлгийн жолоо заллаа
2021, 9 сарын 1. 21:570

Испанийн хаант улсын гүнж өдгөө 15 настай Леонор Их Британид суралцахаар явсан тухай Испанийн өдөр тутмын El Pais сонин 31-ний өдөр (орон нутгийн цагаар) мэдээлэв.

VI Фелипе хааны том охин гүнж Леонор нь Уэльсийн UWC Атлантик коллежид 2 жилийн турш 90 гаруй орноос ирсэн 350 орчим оюутнуудтай цуг их сургуулийн өмнөх боловсролыг эзэмших аж.

UWC Атлантик коллежийн оюутнуудын 70% нь ямар нэгэн хэмжээгээр тэтгэлэгт хамрагддаг аж. Гэвч хааны гэр бүл гүнж Леонорын сургалтын төлбөр болох 76,000 еврог 100% өөрсдөө гаргах юм.

12-р зууны Гэгээн Донна цайзад байрладаг UWC Атлантик коллеж нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн язгууртан угсааны болон саятан, сэхээтнүүдийн хүүхдүүдэд суралцдаг коллеж гэдгээрээ алдартай юм.

Энэхүү коллежийг Английн хатан хаан II Элизабетийн талийгаач нөхөр хунтайж Филип болон ханхүү Чарльз нарын суралцаж байсан Шотландын Гордонстон сургуулийг үүсгэн байгуулсан Германы нэрт эрдэмтэн Курт Хан 1962 онд үүсгэн байгуулж байжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19