В. Путин АНУ-ыг 20 жилийн турш ямар ч үр дүнгүй дайн хийснийг нь шүүмжилжээ
2021, 9 сарын 1. 22:561

ОХУ-ын төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, В.Путин орон нутгийн цагаар 1-ний өдөр Владивосток хотноо болсон "Мэдлэгийн өдөр" хэмээх оюутнуудтай хийсэн уулзалтын үеэрээ АНУ-ыг Афганистанд 20 жилийн турш дайн хийсэн нь ямар ч үр дүнд хүрээгүйгээр барахгүй маш их алдагдлыг дагуулсан хэмээн шүүмжилжээ.

Путин хэлэхдээ "Афганистанд байрлаж байсан АНУ-ын цэргүүд нутгийн иргэдийг соёлжуулж сургах нэрийдлээр өөрсдийн хэм хэмжээ, стандарт, түүний дотор улс төрийн үзэл баримтлалыг нь өөрчлөх гэж оролдсон." хэмээн тодотгов.

"Хэрэв та хэн нэгний төлөө ямар нэгэн зүйл хийхийг хүсч байвал тухайн нутгийнхаа түүх соёл, амьдралын философи зэргийг харгалзан үзэж, тэдний уламжлалыг хүндэтгэхээс эхлэх ёстой." гээд үргэлжлүүлэн “ гаднаас ирсэн хэн бугай ч байсан өөрсдийн үзэл бодол, соёл зэргийг тухайн орон нутгийн иргэдэд тулгах ёсгүй.” хэмээн нэмжээ.

Үүнээс өмнө Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сарын 24 -нд эрх баригч Нэгдсэн Орос намаас зохион байгуулсан үндэсний их хуралд оролцож, "Бид Афганистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох бодолгүй байна.” гэдгээ мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
69.138.231.52
   /
2021, 9 сарын 2. 8:59

Өөрсдөө ч адилхан дөө

Онцлох мэдээ
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50