Шри Ланкад зааны хоёр ихэр тугал мэндэлжээ
2021, 9 сарын 2. 11:050

Шри Ланка улсад Суранги гэх 25 настай, эмэгтэй заан эрүүл, хоёр ихэр тугал төрүүлжээ. Заан ихэрлэх нь маш ховор тохиолдол юм. Тэдгээр тугал нь 1941 оноос хойш Шри Ланка улсын нутаг дэвсгэрт мэндэлсэн анхны ихэр тугал ажээ.

Пиннавалагийн заан асрамжийн газрын ахлах Ренука Бандаранайкэгийн хэлж байгаагаар “Эх заан болоод тугалууд гурвуул эсэн мэнд, сайн байгаа. Тугалууд бусад тугалтай харьцуулахад жижигхэн мэндэлсэн ч эрүүл мэндийн асуудалгүй” гэжээ.

Түүний хэлж байгаагаар Суранги 2009 онд нэг эр тугал төрүүлж байсан ба энэ нь түүний хоёр дахь төрөлт гэнэ.

Хөрөнгө чинээтэй Шри Ланкан оршин суугчид болоод Буддын хамба лам нар заан тэжээх нь нийлэг үзэгдэл бөгөөд улмаар хөрөнгө чинээгээ, эрх мэдлээ гайхуулж буй хэрэг юм.

Шри Ланка улсад заан хамгааллын хууль журам ч байх ба түүнийг нь зөрчсөн тохиолдолд заанаа улсын асрамжид аваачиж, гурав хүртэлх жил шоронд суух ялаар шийтгүүлж болох ажээ.

Албаныхны мэдээлж байгаагаар Шри Ланка улсад нийт 200 тэжээвэр заан, 7500 заан байгальд байгаа гэнэ. Байгальд байгаа зааныг барьж хорих нь үхлийн ял сонсох гэмт хэрэгт тооцогддог байна.


Эх сурвалж: NDTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02