“Mongolia Mining 2021” үзэсгэлэн 10 дахь удаагаа зохион байгуулагдана
2021, 9 сарын 2. 15:040

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олон удаа хойшлоод байсан Монголын хамгийн том “Mongolia Mining 2021” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн арав дахь жилдээ 9 дүгээр сарын 22-24 -ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Австрали, Беларус, Казахстан, Швед, Герман, Япон, ОХУ болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно.

Мөн үзэсгэлэнг зорих ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын илтгэл тавигддаг. Жилээс жилд өргөжин тэлж, уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц болж байгаа билээ. Цар тахлын нөхцөлд тохируулан халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулагдана.

Монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэнгээр хүлээн зөвшөөрөгдөөд буй “Mongolia Mining” арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Трансвест Монголиа ХХК, Гранд Майнинг Экюпмент ХХК, Алтан ивээн тэтгэгчээр Жиндиншин ХХК, Мөнгөн ивээн тэтгэгчээр Цбон ХХК, Юнайтед Белаз Машинери ХХК ажиллаж байна. Талбай дүүргэлт 90 хувьтай явагдаж байна.

Mongolia Mining үзэсгэлэнд оролцох бол www.mongolia-mining.com цахим хуудсаар бүртгүүлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04